![Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, балгас босгохгүй байхад анхааръя](http://www.enkhamgalan.mn/media/news/original/2023/05/11/a95640e4da42876f80de6360a43fc91d.jpg)
2023.05.11
Барилга, Хот байгуулалт
Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, балгас босгохгүй байхад анхааръя
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ҮХНӨ-ийн асуудлаар Хэнтий аймагт ажиллаж буй. Энэ үеэр аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
“Хан Хэнтий - 100 жил, барилга, бүтээн байгуулалт" хэлэлцүүлэг Хэнтий аймагт зохион байгуулагдсан. Тэрээр энэхүү хэлэлцүүлэгт цахимаар оролцож, барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, хугацаандаа ажлаа хийгээгүй компаниас татгалзаж, “Хар жагсаалт”-д оруулах, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, “Балгас” болгохгүй байхад анхаарч ажиллахыг хүслээ.
Түүний хувьд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа дээрх зарчмыг баримталж, 4 компаниас татгалзах саналыг холбогдох яамдад хүргэж, Хан Хэнтий чуулгын барилгын гүйцэтгэгч “Макс майнд” ХХК-аас татгалзаж, улмаар гурван шатны шүүхээр шүүхдэлцэж ялалт байгуулж, дараагийн гүйцэтгэгч орсон юм.
Орон нутагт тулгамдаж буй бэрхшээл, улсын төсвийг үрэн таран хийдэг энэ байдлыг таслан зогсооход анхаарч УИХ-ын чуулганаар нөхцөл байдлыг удаа дараа хэлж, саналаа уламжилж байна. Энэ байдлыг зогсооход захиалагчийн хяналтаас гадна иргэний хяналт чухал үүрэгтэйг онцлов.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://img.youtube.com/vi/A3S8rxNXEx4/hqdefault.jpg)
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
![](http://www.enkhamgalan.mn/media/news/106x106/2023/12/11/ba5fa07c188dddeb902eb201932831a9.jpg)
![](http://www.enkhamgalan.mn/media/news/106x106/2023/12/11/c39ac684a35578456e746a613e86c820.jpg)
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
![](http://www.enkhamgalan.mn/media/news/106x106/2023/12/08/7649b0785feea6895f10e7ead22c1c10.jpg)
![](http://img.youtube.com/vi/M3pxTVOaE2E/hqdefault.jpg)
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
![](http://www.enkhamgalan.mn/media/news/106x106/2023/11/20/04042194c3834b3ca7dc0e36445d226b.jpg)
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20
![](http://img.youtube.com/vi/TDGdCSmWojk/hqdefault.jpg)
![](http://www.enkhamgalan.mn/media/news/106x106/2023/10/25/98f0523b6daa4bef46337b4310d81f56.jpg)