МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Идэрбат: Төрийн албаны аль салбарыг цомхон болгохыг тодорхой болгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2023.04-06/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулахаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Энэ үеэр цэцэрлэгийн багш нар "Бид нар хүнд нөхцөлд ажиллагсдын тоонд ормоор байна. Яагаад гэвэл би эмээ гэж дуудуулмааргүй байна" гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгааг нь ялгаж салгамаар байгаа юм.

Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ