МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий аймаг 100 жилийн ойгоо угтаж цэнгэлдэх хүрээлэнгээ сэргээн шинэчлэх их засварын ажил хийж байна
2022.11.10
Барилга, Хот байгуулалт

Хэнтий аймаг 100 жилийн ойгоо угтаж цэнгэлдэх хүрээлэнгээ сэргээн шинэчлэх их засварын ажил хийж байна

Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтсан томоохон ажлуудын нэг бол орон нутгийн төсвөөр Хэрлэн сумын төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн шинэчлэх тохижилт, их засварын ажил юм.

Аймгийн Засаг даргын санаачилгаар орон нутгийн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр их засварын ажил эхэлжээ.

Гүйцэтгэгчээр “Хангай илч дулаан” ХХК шалгарсан бөгөөд наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал, саравчны суурийн ажил буюу 1.5 метр гүн бетон багана суурилуулах ажил бүрэн дуусаад байгаа талаар мэдээллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 талд 600 шахам авто машины зогсоол, Сурын талбай, Шагайн асар, саравчны суурь, явган хүний зорчих замын ажлыг гүйцэтгэж байна.

Цэнгэлдэх хүрээлэнг дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьсон бөгөөд тохижилт, их засварын хүрээнд  стадионы дээврийг бүрэн шинэчилж 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөжээ.

Мөн 5337 м2 поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийх юм. Барилга угсралт, засварын ажил чамгүй урагштай, төлөвлөгөөт графикийн дагуу үргэлжилж байгааг мэдээлээд Захиалагчийн хяналт – аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өөрөө өдөр бүр очиж ажлын явцыг шалгаж, харилцан мэдээлэл солилцож ажиллаж буйгаа хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ