МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий аймагт  “Хүнсний хувьсгал” зөвлөгөөн боллоо
2022.11.01
Орон нутгийн хөгжил

Хэнтий аймагт “Хүнсний хувьсгал” зөвлөгөөн боллоо

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хөрс эрүүл хүнс эрүүл – Хүнс эрүүл бол хүн эрүүл” уриатай орон даяар Хүнсний хувьсгалыг өрнүүлэх зөвлөгөөн Хэнтий аймагт боллоо. Өмнө нь нийслэл Улаанбаатар хотод 4 удаагийн томоохон хэлэлцүүлэг, уузалт болсон юм.

Таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Хэнтий аймаг дахь нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал  эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун тэргүүтэй албаныхан, Хэнтий аймгийн 18 сумдын Засаг даргын орлогч, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, төрийн албан хаагчид, ЖДҮ эрхлэгчид, иргэд, малчдын төлөөлөл 300 шахам хүн оролцлоо.

Уулзалтыг эхлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, мэндчилгээг уншиж танилцуулан аймгийн Засаг даргад хүлээлгэн өглөө. Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэнтий аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Г.Эрдэнэсайхан Жижиг дунд үйлдвэрийн бодлого хэрэгжилт Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Батчулуун Мал эмнэлгийн үйлчилгээний талаар авах арга хэмжээний талаар танилцуулав.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлж Баянхутаг сумын малчин Р.Цэрэн, Дадал сумын н.Цэдэнбал, Хэрлэн сумын Нөмрөг Алтай ХХК-ийн захирал Ц.Болормаа, н.Цэндсүрэн, Баянмөнх сумын малчин Р.Эрдэнэтөгс, Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн захиргааны Отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Э.Тайванжаргал нарын 7 хүн салбарын сайд, тойргийн гишүүн, холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Хэнтий аймгийн хувьд хүнсний ногоогоор аймгаа бүрэн хангах, газар тариалангийн талбай, ургацаа нэмэгдүүлэх, төсвөө дотоодоосоо бүрдүүлэх зэрэг, ЖДҮ эрхлэгчдээ бодлогоор дэмжих зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ