МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум шинэ цэцэрлэгийн байртай болжээ
2022.09.05
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум шинэ цэцэрлэгийн байртай болжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо.

Ингэснээр сумын хүүхэд багачууд хичээлийн шинэ жилд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломж бүрдлээ.

Сумын хуучин цэцэрлэгийн барилга 1966 онд аж ахуйн аргаар баригдсан нэг давхар гурван байртай байсан бөгөөд 2015 онд ашиглалтын хугацаа дуусаж онцгой байдлын газрын акт гарсан байдаг.

Сумын удирдлагууд, багш ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс шинэ цэцэрлэгийн байртай болох хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын төсөвт тусгуулж ийнхүү шинэ цэцэрлэгийн байртай болоод байна. 

Цэцэрлэгийн барилгыг “Хөвсгөл батчандмань” ХХК чанартай гүйцэтгэж, цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ