МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ахмад дайчдад Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардуулав
2022.09.05

Ахмад дайчдад Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардуулав

Монгол Улс 1945 оны Чөлөөлөх дайнд ялсны, 77 жилийн ой тохиож байна.

Энэхүү дайнд оролцож явсан Орхон аймгийн иргэн, ахмад дайчин Ш.Сүрэнжав, Г.Дугаржав, Д.Пүрэвжав нарт УИХ-ын гишүүн Д.Батлутын ажлын албанаас хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн энэ үеэр ахмадууд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардууллаа.

Манай улсын түүхэнд Чөлөөлөх дайн хэмээдэг энэхүү дайнд Монгол Ардын хувьсгалт цэрэг, ЗХУ-ын арми хамтран ялалт байгуулж 6 жил нэг өдөр үргэлжилсэн дайныг цэглэж, Монголын цэрэг дайчин эрс дэлхийд энх тайвныг бүтээлцсэн түүхтэй.

ШИНЭ МЭДЭЭ