МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Усан зам, далайн тээвэрчдийн тэмдэглэлт өдөртэй боллоо
2022.07.01

Усан зам, далайн тээвэрчдийн тэмдэглэлт өдөртэй боллоо

Монгол Улсад үндэсний усан замын тээврийн салбар 1952 онд үүсэж хөгжих эх суурь тавигдсан.

1952 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг “Усан зам, далайн тээвэрчдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар, мөн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, салбартаа 15-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан болон ажиллаж буй ажилтан, албан хаагчдаа энэхүү тэмдэглэлт өдөр “Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнадаг тогтолцоог бий болгох үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдрийн жагсаалт” болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн төрөлд нэмж тусгах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр далайн тээврийн салбарт ажиллаж байгаа 300 гаруй ажилчид жил бүрийн 8 сарын 20-ны өдрийг “Усан зам, далайн тээвэрчдийн өдөр” болгон тэмдэглэж, салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан болон ажиллаж буй ажилтан, албан хаагчдад “Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнадаг тогтолцоо бий боллоо.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2021 оны 7 сарын 17-нд Соёлын сайд Ч.Номинд хандан Усан замын тээврийн салбарын тэмдэглэлт өдрийг бий болгох асуудлыг Засгийн газарт уламжлан холбогдох шийдвэрийг гаргуулах, тухайн салбарын ололт амжилтыг дүгнэх, цаашдын зорилтоо тодорхойлох, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийг урамшуулан алдаршуулах өдөртэй болох талаар хүсэлт тавьж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ