iderbat@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2022.06.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Мөрөн сумын ногоочид Хэнтий аймгаа хүнсний ногоогоор хангах зорилт дэвшүүллээ
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна.
Түүнтэй хамт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар ажиллаж байна. МУ-ын ерөнхийлөгч Хэнтий аймгийн Мөрөн сумын хүсний ногоочид, тариаланчидтай уулзалт хийж, ажлаа эхлүүлэлээ. Тэрбээр өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ногоочдын төлөөлөлтэй уулзалт хийж, ногоочид, тариаланчдад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, трактор, зоорийг шийдвэрлэж байсан юм.
Мөрөн сумынхан Мөрөн голоо түшиглэн 1944 оноос Эрдэнэ уулын зүүн талд төмс, хүнсний ногоо бага хэмжээнд тариалж эхэлснээс хойш 78 дахь жилдээ тариалалтаа эхэлжээ.
Сумын 102 өрхийн 155 ногоочин, гурван аж ахуйн нэгж малын тэжээл, рапс, улаан буудай, төмс, хүнсний ногоо, хоёр иргэн чацаргана тариалж байна.
2018 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 594 м.кв талбай бүхий 16 хүлэмжтэй. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 128 м.кв гурван улирлын хүлэмжийг 2019 онд барьж энэ жилээс ашиглаж эхэлжээ.
Хэдийгээр 100 тонны хүчин чадалтай зоорьтой ч цаашид өргөтгөх, аймгийн төвд ногоогоо худалдан борлуулах байнгын цэгтэй болох шаардлага байгааг ногоочид хэлж байлаа. Мөн тариалангийн талбайгаа 60 га болгож тэлэхээр төлөвлөсөн ч бороожуулагч, гүний худаг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг хэрэгтэй талаар хэллээ. Тэд шаардлагатай зүйлээр дэмжиж, улс бодлогоор анхаарвал хүнсний ногоогоор Хэнтий аймгаа хангах, цаашдаа бүсийн аймгуудаа хангах бүрэн боломжтой гэв.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн төсөвтэй холбоотой мэдээллийг танилцуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сүүлийн хоёр “Бусдадаа боломж олгоё” аяныг өрнүүлж ЖДҮ эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж Сум хөгжүүлэх санд 2 тэрбум төгрөг төвлөрснийг онцлоод цаашид хүнсний ногоочид хоршоо хэлбэрээр зохион байгуулагдаж, зээл авах боломжтойг сонордууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сумын тариаланчдад зориулж 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг хүлээлгэн өглөө.
Цаашид Мөрөн сумын хүнсний ногооны талбайн усалгааны системийн суурь баазыг бүрэн шинэчлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэв.
Хэнтий аймгийн Мөрөн сум 2021 онд 678 тн төмс, 548 тн хүнсний ногоо хураан авсан байна. 2010, 2014 онд Улсын аварга тариаланч сум, 2017, 2020 онд Тариаланч сумаар шалгарч байжээ.
ШИНЭ
МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Дадал сумын "Намрын баяр"-т оролцлоо
2023.09.22
ХЭНТИЙ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНД УАЗ-ПУРГОН АВТО МАШИН ОЛГОХООР БОЛЛОО
2023.09.20
Хужхан голын ай савыг хамгаалах асуудлаар иргэдтэй уулзлаа
2023.09.20
Хэрлэн лаборатори сургууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ын одонгоор шагнагдлаа
2023.09.16
Хэнтий аймгийн Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ой боллоо
2023.09.15
“Хан Хэнтий” чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо
2023.09.13
ХИЙДИЙН СУУРИНГИЙН АВТО ЗАМЫГ СЭРГЭЭН ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2023.09.11
УБ-Хэнтий-Дорнод-Сүхбаатар чиглэлийн авто замын засварын ажил дуусаж байна
2023.09.08
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРТОЙ БОЛЛОО
2023.09.06
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойргийнхоо иргэдтэй "Эргэх холбоо" уулзалт хийж байна
2023.08.08
Хэнтийчүүддээ 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ
2023.07.28
ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ АВНА
2023.07.24
Ц.Идэрбат: Эко парк болон Дарханы арьс ширний үйлдвэрийн төсөв, хөрөнгийн эх үүсвэр хаана байна?
2023.07.06
Отрын бүсийн хил заагийг тодорхой болгох, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах шаардлага үүслээ
2023.07.05
Ц.Идэрбат: Малын шилжилт хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах вэ
2023.06.30
Бэлчээр, нутгаа хайрлах иргэдийн хүсэлтийг ажил хэрэг болгож байна
2023.06.28
Отрын бүс нутагт өнжсөн, цаг хугацаандаа гараагүй малчдыг албадан гаргана
2023.06.26
Нугаар багийн иргэд нутгаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна
2023.06.26
Тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ
2023.06.23
НДС-аас олгох тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2023.06.23