МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.26

Ц.Идэрбат: Хэт чанга, үр дүнгүй хууль баталсан тул Ойн тухай хуулийг эргэж харах хэрэгтэй.

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Одоо хэрэгжиж байгаа ойн тухай хуулиа эргэж харахгүй бол хэтэрхий чангалсан хууль байна гэсэн саналыг ард иргэдээс хэлсэн. Ойг түшиж амьдардаг олон хүний амьдралын хэв маягт мод, модон бүтээгдэхүүн салшгүй хэсэг. Үүнийг дээш нь татах ямар ч бололцоогүй болгосон.

Мөн ойн ангиудаас ойн нөөцөө хамгаалах ажлыг бодитой хийхгүй бол хэлбэр төдий хөрөнгө мөнгө зарсан үр дүнгүй болж байна гэдгийг хэлсэн. Тиймээс нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга дээр ойн бүсэд амьдарч байгаа ард иргэд, ойн мэргэжлийн ангийн саналуудыг тусгах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ