http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Энэ хуульд шинэчилсэн найруулга хийх цаг нь болжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Цар тахлын хямралт нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг хүнд байдалд орсон. Эдийн засгийг сэргээх Сангийн яам, УИХ-аас баталсан Хөгжлийн төслийн арга хэмжээнүүдээ зохион байгуулах журам оруулж ирж байгаа. Барьцааны хэмжээ, хугацааг бууруулах, Тендерийн баталгааны хувийг багасгах зохицуулалт оруулсан байна. Агуулгын хувьд дэмжиж байгаа ч нэг удаагийн шинжтэй байвал зүгээр гэж харлаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 30 гаруй нэмэлт өөрчлөлт орж ирсэн. Шинэчилсэн найруулга хийх цаг нь болжээ. Сангийн яам хуулийн шинэчилсэн найруулга хийх байх, хэзээ оруулж ирэх вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ