2022.01.18
Барилга, Хот байгуулалт

Х.Болорчулуун: 50 хувь нь баригдсан барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж хэрэглэх боломжтой

УИХ-ын ээлжит /2022.01.18/-ны өдрийн чуулганаар  Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Газар бол хүн, нийгмийн харилцааны үндэс байдаг учраас маш эмзэг сэдэв. Ардчиллын 30 жилд болсон өмч хувьчлалын хувьд газар өмчлөлд маш их алдаа гарсан гэж би боддог. Монгол шиг өргөн уудам нутагтай улсад газрыг заавал өмчлөх хэрэггүй байсан юм. Өмчилж авахад тэгш бус байдал үүсч байна. Эрх мэдэлтэй хүмүүс дэд бүтэцтэй ойрхон газрыг өмчилж авсан бол жирийн иргэн уулын оройд, хөдөө газар авах жишээтэ. Дөнгөж төрсөн хүүхдэд газар өмчлүүлснээр эцэг эх нь захиран зарцуулах эрхтэй болсон.

Газар өмчлөлийн багц хууль орж ирэхэд 16 нас хүрсэн, иргэн болсон хүнд өгөх хэрэгтэйгээс биш дөнгөж төрсөн хүүхэд газар өмчилж аваад яах юм бэ? Үүнийг засах ёстой.

Хоёрдугаарт, энд тэндгүй дугуй зоож, гадас хатгасан байгаа нь газраа өмчилж авсан ч хот төлөвлөлт дэд бүтэц явагдахад маш их саад болдог. Тэр бүх хүнийг олж авахад хэцүү гэх мэтчилэн сөрөг талууд ихтэй.

Б.Энхбаяр гишүүнээс асууя. Орон сууцанд амьдарч буй иргэд доодох газраа хувь тэнцүүлэн авна гэж байна. Зуун хувь хүмүүсээс асууж, саналыг нь авч байж барилга барих үгүй зөвшөөрөл авна гэвэл бүтэхгүй. Тэр хүмүүс дунд яаж ч бодсон хүний үгэнд ордоггүй хүн байвал хөгжилд садаа болчих вий гэсэн болгоомжлол байна.

Дуусаагүй барилгад 50 хувь нь хийгдсэн барилгад үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж лизингтээ хэрэглэхэд болохгүй юм байхгүй санагддаг. Энэ талын хэлэлцүүлгийг маш сайн судлаж байж хуулиа явуулах нь зүйтэй гэж бодож байна.

Б.Энхбаяр гишүүний хувьд сонгуульд өрсөлдөх үеэсээ газрын реформ хийнэ гэж явсан хүн. Цаашдаа бид газрын багц хуулийг яаралтай шахаж оруулья. Одоо засах зүйлээ засах хэрэгтэй гэж хэлэх байна.

ШИНЭ МЭДЭЭ