2022.11.25
Барилга, Хот байгуулалт

Х. Болорчулуун: Газар өмчлөлийн хуулийг хугацаагүй сунгах шаардлагатай юу

УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х. Болорчулуун: 

Зах зээлийн нийгэмд шилжээд бүх зүйлийг өмчлөөд авбал сайн гэсэн ойлголт байсан. Газар өмчлөлийн хууль буруу гэдэг нь харагдсан. Манай улс нэг хүнд ногдох газрын хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Өмчлөл явахгүй байна. Зарим завхралыг энэ хуульд засаж оруулж ирсэн байна. Хаа сайгүй газар авсан гээд дугуй хатгасан, зарим газар барилга байшин бариад тэнд үйл ажиллагаа явуулах зам тавина гэхээр миний газар гээд хөдөлдөггүй.

Иймд нэгэнт явахгүй зүйлийг хүчээр явуулах гээд хугацааг сунгах шаардлага байна уу. Явахгүй моринд ташуур өгдөгтэй адил байна. Эрх мэдэлтэй хүмүүс дэд бүтэцтэй газар авдаг, жирийн иргэд дэд бүтэцгүй газар газар авдаг. Иймд бүтээн байгуулалтын газар тээг болж байгаа газруудыг яаж зохицуулах гэж байна.

Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ