http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.06
Улстөр

Л.Мөнхбаатар: Иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэх асуудал чухал шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Төрийн бус байгууллагын тухай хууль 1997 онд батлагдсан. Түүнээс хойш 25 жил боллоо. Энэ хугацаанд өөрчлөх зайлшгүй шаардлагатай зүйлс бий болсон.

Хуулийн төсөл бол нийтлэг зохицуулалттай ерөнхий төсөл шиг харагдаж байна. Ажлын хэсэг байгуулаад нарийн зүйл заалтыг тодорхой болгож өгөх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн байнгын хороонд хэлэлцэж байгаа Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулж, хэлэлцэх шаардлагатай байна.

Энэ хуулиар эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгыг түлхүү тавьжээ. Иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэх, мэргэжлийн холбоодыг төлөвшүүлэх асуудал бас чухал шүү.

Холбоо эрхлэн явуулах нийт үйл ажиллагааныхаа 50-иас хэтрэхгүй аж ахуйн үйл ажиллагаа явуулж болно гэж заажээ. Үүнийг хэрхэн төсөөлж байгаа вэ? Хэрхэн, яаж хянах вэ? Аж ахуйн үйл ажиллагаанаас орсон орлого нь ялгаатай байдал үүсэх үү?

Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл байгуулна гэжээ. Гишүүдийг нь Засгийн газарт танилцуулаад Ерөнхий сайд батламжлах юм байна. Иргэний зөвлөл нь Засгийн газрын хараат болчих вий гэсэн болгоомжлол үүсээд буй. Үүнийг хэрхэн харж байна вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ