http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.04
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Болорчулуун: Тавантолгой ХК олон газрыг санхүүжүүлж байгаа учраас ашигтай ажиллах боломжгүй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.04/боллоо. Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Үйлдвэржилтийн байнгын хороо Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаатай зөрчилдөж байна. Томоохон орд баялагийн асуудлыг Үйлдвэржилтийн байнгын хороогоор ярьж, бие дааж шийдвэр гаргаад байх юм. Нэг зоосны хоёр тал шиг ажиллаж болохгүй. Үүнийг цэгцлэх хэрэгтэй байна.

Тавантолгой компанийн үндсэн үүрэг нь нүүрс олборлоод борлуулах юм. Гэтэл 2.4 их наядын бонд гаргачихсан, банкны арилжааны зээл нь 800 гаруй тэрбум, жилийн ашиг нь 900 тэрбум төгрөг гарсан гэж байна. Шахмал түлш, төмөр замын бүтээн байгуулалт зэрэгт гол анхаарлаа хандуулах нь ашигтай ажиллах эх үндсийг үгүй хийнэ. Эл асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, нэг гольдролд оруулах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ