http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн зарим суманд ажиллалаа
2021.11.30
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн зарим суманд ажиллалаа

Хөвсгөл аймгийн Арбулаг, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумдын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар сумдын цаашдын хөгжил болон тулгамдаж буй асуудлаар санал солилцож, холбогдох арга хэмжээг авахаар боллоо.

Cумдын удирдлагуудын зүгээс хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчдийг техник, тоног төхөөрөмжөөр хангах, алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, төрийн байгууллагууд болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэх болон байгаль хамгаалагч нарт мотоциклийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа.

Мөн Ойн тухай болон Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиудыг өөрчлөх асуудлыг холбогдох яамд уламжлах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг 1 жилээр хойшлуулах зэрэг саналуудыг тавьж байсан юм.


Уулзалтын төгсгөлд эдгээр сумдын Эрүүл мэндийн төвд тус бүр 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ