http 71
УИХ-ын гишүүн П.Анужин хэсгийн ахлагч бүсгүйчүүдтэй уулзлаа
2021.11.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн П.Анужин хэсгийн ахлагч бүсгүйчүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн П.Анужин сонгогдсон дүүргийнхээ хэсгийн ахлагч бүсгүйчүүдийг өглөөний цайнд урьж, уулзлаа.

Дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нарын хувьд нийгмийн гол цөмд ажиллаж, иргэд оршин суугчидтай хамгийн ойр байдаг ажилтнууд билээ.

Өглөөний цайны дараа П.Анужин гишүүн хэсгийн ахлагч нартай эх хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн хүчирхийлэл, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний чанар гээд өргөн сэдвийг хөндөж ярилцсан байна.

Өглөөний цайтай уулзалтынхаа талаар П.Анужин гишүүн өөрийн цахим хуудастаа:

Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэж байдаг ч, хамтарсан багийн ажил үүргийн хувиарлалт, үйл ажиллагаа, төсөв оночтой биш байгааг УИХ дээр хөндөн ярьж, энэхүү багт тодорхой төсөв тусгуулах талаар байр сууриа илэрхийлж буй.

Биднийг 10 жилд байхад, хичээлийн дараа багш нар сурагчдын гэрээр явж тухайн сурагчийн гэр бүлийн харилцаа, хандлагын талаар маш бодитой мэдээлэлтэй байсан. Мөн хөршийн холбоо гэж байсан бөгөөд, айл хүний амь нэг гэдэгчлэн хөршүүдийн харилцаа, холбоо, тусламж дэмжлэг одоогийнхоос илүү байсан болов уу гэж санадаг. Хуучныг магтан дуулахаасаа илүү цаг зарж үүсгэн буй болгосон бүгдээ сайн муу гэхгүй тэр чигт нь жигшин устгасан нь бидний алдаа…

Өглөөний уулзалт соён гэгээрэлтэй, баяртай сайхан байлаа хэмээн нийтэлжээ.

ШИНЭ МЭДЭЭ