http 71
2021.06.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

П.Анужин: Урлаг улстөржөөд эхэлбэл урлаг биш болдог

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

"Хуульд тусгагдсан Зөвлөл дээр маш сайн анхаараарай. Урлаг улстөржөөд ирэхээрээ урлаг урлаг биш болдог. Тэр зөвлөлийг бүрдүүлэхдээ нэмж журам гаргаад сайн тусгах ёстой. Хуулийн төсөл дээрээс харахад 3/7 гэсэн харьцаатай эрүүл зохицуулагдаад явах мэт харагдаж байгаа ч энэ нь амьдрал дээр хэрэгжих үү гэдэг асуудал бий. Хууль хэрэгжээд ирэхээр тухайн засаг төр барьж байгаа, ямар үзэл суртал явах вэ гэдгийг бид таашгүй. тэр үед л зөв бодлого явуулах үүднээс нь энэ хуулийг баталж байгаа шүү гэдгийг дахин дахин захиж хэлье."

ШИНЭ МЭДЭЭ