http 71
2021.06.23
Эрүүл мэнд

П.Анужин: Ковидтой холбоотой авах арга хэмжээгээ тодорхой болгох хэрэгтэй байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,23/-ны хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн өвчлөлийн зэрэглэлийн төлбөрийн асуудал зөрүүг яаралтай шийдэх хэрэгтэй байна. эмнэлэг дээр маш их бичиг цаасны ажил хийж байна. Хүнээ аврахын зэрэгцээ энэ асуудал хүндээр тусч байна. Хөл хорионы шийдвэр тодорхой байх ёстой.Хөдөө явбал гацчих юм уу, яг ямар бодлого барих вэ? Иргэдийг мэдээллээр хангаж өгөөч ээ. Мөн вакцины талаарх үнэн зөв мэдээлэл иргэдэд хэрэгтэй байна. Эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж, бодит байдал дээр очиж үзсэн. Бодит байдал дээр төсөвлөгдсөн зардал хүрэхгүй байна.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд. 

ШИНЭ МЭДЭЭ