http 71
П.Анужин гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн ажиллахаар боллоо
2021.04.15
Орон нутгийн хөгжил

П.Анужин гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн П.Анужин сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Тэрээр ажлын албаныхаа хамтаар Сонгинохайрхан дүүргийн болон хороодын дарга нартай уулзаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр боллоо. 

Сонгинохайрхан дүүргийн 40-р хорооны иргэдэд тулгарч буй асуудлын талаар хорооны Засаг даргын саналыг хүлээн авчээ. Тус хорооны зарим иргэд үерийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд борооны улирал эхлэхээс өмнө энэ асуудлыг ажлын албаны зүгээс шийдвэрлэж ажиллахаар боллоо.

СХД-ийн 40-р хороо

СХД-ийн 40-р хороо

СХД-ийн 40-р хороо

Харин 11-р хороонд байрлах Тоосгоны үйлдвэртэй холбоотой иргэдийн гомдол их байгаа ба үүнийг нэн даруй шийдвэрлэх тал дээр хорооны Засаг даргатайгаа хамтарч ажиллахаар боллоо.

Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны хувьд зам болон ус зайлуулах сувгийн дутуу гүйцэтгэлтэй ажил байгаа тул нэн даруй шийдвэрлэхээр болсон байна. 

Түүнчлэн 9-р хорооны хувьд шинэхэн баригдсан Баянхошуу Амбулатор руу туслах зам барих шаардлагатай байгаа тухай албаны хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч анхаарч ажиллахаар боллоо.

Харин Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд дутуу баригдаад орхигдсон "240 Хүүхдийн Бага Сургууль, Цэцэрлэгийн Цогцолбор"- ын барилгын ажлыг шийдвэрлэхэд П.Анужин гишүүн ажлын алба анхаарч ажиллахаар болжээ. 

Мөн 7-р хороонд иргэдийн гомдлыг ихээхэн дагуулдаг орхигдсон барилгын суурийн асуудлыг нэн даруй шийдэхээр боллоо.

УИХ-ын гишүүн П.Анужин өчигдөр /2021.04.14/ Сонгинохайрхан дүүргийн 42-р хороон дээрээ ажлын албаараа ажиллалаа. Ковидын эсрэг Засгийн газар, УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, мөн хорооны иргэдэд тулгар ч буй асуудлын талаар хорооны Засаг даргын саналыг хүлээн авч, тус хорооны гудамжны гэрэлтүүлэгийн асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болсон юм. 

Харин П.Анужин гишүүн 25-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Цэвэр хөрсний шим" Дундын Хоршооны хамт олонтой уулзаж, Kовидын үед Нийслэлийн иргэдийн хүнсний ногооны нийлүүлэлтийг таслахгүй байхад хоршооны хамт олон онцгой анхааран ажиллаж байгаад талархал илэрхийлж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

ШИНЭ МЭДЭЭ