http 71
П.Анужин, Б.Жаргалмаа гишүүд 350 өрхөд хүнсний тусламж өглөө
2021.02.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

П.Анужин, Б.Жаргалмаа гишүүд 350 өрхөд хүнсний тусламж өглөө

Улсын онцгой комиссоос сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийслэл хотод хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа нар сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн хүнсний тусламж нэн хэрэгцээтэй 350 өрхөд хүнсний тусламж өглөө.

Шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй тухайн газраа албан ёсны бүртгэлгүй иргэдийн асуудал өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч, халамж эзнээ олох, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлогыг тууштай дэмжин ажиллахаа УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа. 

Хүнсний тусламж хүргэхэд ХНХЯ, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг, СХД-ийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсийн хамт олон  хамтран ажилласан байна. 

ШИНЭ МЭДЭЭ