http 71
2021.01.29
Улстөр

П.Анужин: Ард түмний амьдралын үнэнийг хэлэх УИХ-ын гишүүдтэйгээ нягт сонсож ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

"Эрүүл мэндийн сайдаас асуух асуулт байна. Эх хүүхдийн эрүүл мэнд. Тэр дундаа нярай хүүхэд, хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бол эрүүл мэндийн салбарын цөм асуудал гэж үздэг. Эрүүл хүүхэд бол Монголын баялаг. Цөөн хоногийн өмнө дөнгөж төрсөн нялх биетэй ижийг нярай хүүхэдтэй нь нимгэн нөмгөн хувцастай өвлийн дөн хүйтнээр гаргахад Монголчууд даяараа дургүйцсэн.Та эх хүүхдийн эрүүл мэндийг хангах, тэр дундаа төрөх эмнэлгийн эмч сувилагч ажилтан нарын хандлагыг өөрчлөх, тоног төхөөрөмжийг өөрчилж, ахуй орчныг шинэчлэх тал дээр эрс өөрчлөлт хийж чадах уу?

Соёлын сайдаар томилогдож буй Ч.Номинд баяр хүргэж, амжилт хүсье. Өнөөдөр дэлхийн улс орнууд зөөлөн хүчний бодлого, соёлоор дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах үйл ажиллагааг дор бүрнээ амжилттай хийж байна. Та монгол соёл, ахуй, нүүдлийн нандин соёлыг дэлхийд гаргах тал дээр ямар ажил хийх вэ? Та сайдын ажлаа өгөхөд соёлын салбарт юу үлдэх вэ гэдгийг хариулж өгөөрэй. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайдад хандан хэлье. УИХ-ын гишүүн гэдэг бол Монгол орны өнцөг булан бүрээс 76 тойргоос ард түмний итгэлийг авч сонгогддог. Энэ 76  тойрогт 3,3 сая хүн багтдаг. Энэ талаасаа УИХ-ын гишүүд бол ард түмний амьдралыг сайн мэддэг, зовлон жаргалыг сэтгэл тархиндаа үргэлж тээж, шийдэхийн төлөө явдаг хүмүүс. Ард түмний амьдралын үнэнийг хэлэх УИХ-ын гишүүдтэйгээ нягт сонсож ажиллаарай. Таны асуух болгонд түгдрэлгүй хэлдэг статистик тоо, ард түмний амьдрал 2ын дундл асар их зөрүү байдаг. Ажилдаа, амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн төлөө бодитой ажлаарай гэдгийг захин хэлж амжилт хүсье."

ШИНЭ МЭДЭЭ