http 71
2020.10.20
Эрүүл мэнд

П.Анужин: Эмийн хамааралтай иргэдийн талаар судалгаа байна уу?

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮНП.анужин АСУУЛТ АСУУЛАА.

  1. Эмийг нэвт оруулах бодлогоос гаргах бодлого гэж байдаг уу? Улам л эмийн хамааралтай болгох тухай яриад байна. Эрүүл Монгол иргэний асуудал хаана байна вэ?
  2. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж юуг хэлж байна вэ? Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэлж байна уу? Эм гэдэг бол өвдсөний дараа хэрэглэх зүйл. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг тэс өөр зүйл. Энэ хоёр зүйлийг нэг хуулиар хуульчилж болохгүй. Тиймээс эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдгээ тодруулж өгнө үү? 
  3. Манай улсын хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай болсон бэ статистик тоогоор хэлж өгнө үү?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.

"3.1.10 Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж амин дэм эрдэс бодис тэжээлийн бодис агуулсан, хүний бие махбодын тодорхой хэлбэрт оруулсан зохих хэмжээгээр хэрэглэдэг 3.1.1, 3.1.9-д зааснаас бусад бүтээгдэхүүнийг хэлнэ" гэж тодорхой зааж өгсөн байна.

Манай улсын тэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн статистик тоо байхгүй. 

ШИНЭ МЭДЭЭ