http 71
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийн иргэдтэйгээ уулзалт хийнэ
2020.09.23
Улстөр

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийн иргэдтэйгээ уулзалт хийнэ

УИХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд тойргийн иргэдтэй уулзах өдрийн тов зарлажээ.

УИХ-ын  гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар намрын чуулган эхлэхийн өмнө тойргийн иргэдтэйгээ доорх хуваарийн дагуу уулзах гэж байна.   

9 дүгээр сарын 25, 26, 27 буюу энэ долоо хоногийн баасан, бямба, ням гарагуудад уулзалт хийнэ. Иргэд, сонгогчид та бүхэн хүрэлцэн очиж, гишүүдэд санал бодлоо дэвшүүлэх боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ