Шинэ-Мөрөн хөтөлбөрийн хүрээнд Хоггүй-Мөрөн  төсөл хэрэгжиж байна
2019.09.08
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Шинэ-Мөрөн хөтөлбөрийн хүрээнд Хоггүй-Мөрөн төсөл хэрэгжиж байна

Хөвсгөл аймагт Шинэ Мөрөн цогц хөтөлбөр 2012 оноос хойш хэрэгжсээр байгаа билээ. Эхний жилүүдэд дэд бүтцийн буюу суурь асуудлуудаа шийдвэрлэсэн бол ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох ажил эрчимтэй хэрэгжих эхлэх юм байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Иж бүрэн гэрэлтүүлэг хийж, хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж сургууль цэцэрлэг эмнэлгийн шаардлагатай барилгыг барьж байна. 

Мөрөн хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн дагуу 2019 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг, 2020 онд 500 сая төгрөг тусгуулж Хот Тохижилт Үйлчилгээний Төвийн парк шинэчлэл буюу хог ачилтын 6 авто машин, 1ш ковш, 60ш хог хаягдлын чингэлгийг байрлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ