http 6
Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын хамт олныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2019.10.19
Улстөр

Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын хамт олныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын хамт олныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Төрийн албан хаагчдыг нийтээр нь хүнд сурталтан, авилгачин гэх зэргээр нийгмээрээ хардаг болсон нь өрөөсгөл. Ер нь хүн бүр л загнадаг, харддаг, доромжилж харьцдаг байдал олон таардаг. Бүх төрийн албан хаагч тийм биш. Тэр дундаа хөдөө орон нутаг, аймаг, сумын тамгын газрын ажилтан, албан хаагчид бол ажиллах орчин, ажлын ачаалал, авч байгаа цалин хөлс, нийгмийн асуудал тал дээр бусад төрийн албаас сүүл мушгиж явдаг.

Ирэх 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөх Төрийг албаны тухай хуулиар наад зах нь улстөрийн шалтгаанаар олноор халдаг, өөрчилдөг асуудал цэгцэрч, цалин хөлс тодорхой хувиар нэмэгдэх зэрэг нааштай эерэг эхлэлүүд тавигдана. Ярилцаж суухад олон чимхлүүр асуудал их байна даа. Төр иргэний гүүр боловч амьдралд хэрэгтэй хууль бусад мэдээллээс их л хоцорч яваа санагдлаа.

Хүнээ гэсэн төрийн бодлого, хүн бүрийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхүйц соён гэгээрүүлэх ажил маш их дутаж байгааг тамгын газрынхан хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ