http 6
Эрүүл Хөвсгөлчүүд аяны хүрээнд 15 сая орчим төгрөгийн эм тариагаар үнэ төлбөргүй үйлчиллээ
2019.09.02
Орон нутгийн хөгжил

Эрүүл Хөвсгөлчүүд аяны хүрээнд 15 сая орчим төгрөгийн эм тариагаар үнэ төлбөргүй үйлчиллээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн урилгаар "ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД" аяны хүрээнд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажилласан БНСУ-ын Дан Кук их сургуулийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Ким Жонг Ху, мэдрэлийн эмч Ким Ёнг Жүн нарын 6 эмч сувилагч, Сон Медакал төвийн гэмтлийн эмч Энхбат, Энхболор нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг мэдрэл гэмтлийн үзлэг, оношлогоог нийт 500 орчим хүнд хийж, хэвтрийн хүнд өвчтэй 40 орчим айлаар орж үйлчилсэн байна.

Үзлэгийн үеэр 15 сая орчим төгрөгийн эм тариагаар үнэ төлбөргүй үйлчилсээн. Өнөөдөр эдгээр буянтай, сайхан сэтгэлтэй эмч нараа төрөлх нутагт нь үдлээ. Ирэх жил ирээд илүү олон хүн үзнэ. Сая ерөөсөө ядраагүй болохоор ажлаа дутуу хийсэн юм шиг санагдаж байна гэж хэлж байгаа эмч нартаа маш их баярласан.

Эмч нарыг ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж, иргэддээ боломж олгосон Мөрөн хотын Гурван гал өрхийн эмнэлгийн хамт олон, Тултын тохой жуулчны баазын эзэн А.Эсмэдэх, багийн дарга, хэсгийг ахлагчид, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, П.Ганзориг нарт эмч нарынхаа өмнөөс  чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ