http 6
Төмөрбулаг сумын 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
2019.09.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төмөрбулаг сумын 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 320 хүүхдийн шинэ сургуулийг Улсын комисст 100 хувь хүлээлгэн өгч, хүүхдүүдээ тохилог шинэ хичээлийн байранд хүлээн авахад бэлэн боллоо.

Тус 320 хүүхдийн хичээлийн байрны санхүүжилт 2.5 тэрбум төгрөгийг 2018 оны Улсын төсөвт тусгаж, 2019 онд үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэн ашиглалтанд орж байна. Эрдмийн танхимд хүүхдийн инээд хөөр, дуу хуур цалгиж, номын өглөг буян төгс арвижих болтугай.

Төмөрбулаг сумыг жишиг сум болгоно гэдэг сургаар олон жил хөрөнгө оруулалт нь зогсож, бусад сумаас бүтээн байгуулалтын ажил хоцорч ирсэн. Иргэдийн энэ хүлээлтийг 2016 оноос зогсоож жил бүр Сургууль, Цэцэрлэг, Нэгдсэн халаалт, Ахмадын өргөө, Халуун ус, Үүрэн холбооны сүлжээний ажлуудын хөрөнгө оруулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ