Эрүүл Хөвсгөлчүүд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2020.02.19
Орон нутгийн хөгжил

Эрүүл Хөвсгөлчүүд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Хөвсгөл аймагт хэрэгжүүлсэн Эрүүл Хөвсгөлчүүд төслийн хүрээнд 

Нэгдсэн эмнэлгийн амбулотарийг 125 сая төгрөгийн өртгөөр цахим хүлээн авах төв болгон их засварын ажлыг гүйцэтгэв.

Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг 2019 онд ашиглалтанд орлоо.

Хөвсгөл аймгийн 13 сумын Эрүүл мэндийн төвийн пургон автомашиныг ЭМЯ-нд уламжлан шийдвэрлүүлж, Хөдөөгийн бүх багийн эмчийг унаажуулах хөтөлбөрийг Хувийн хөрөнгө оруулалтаар болон Хөвсгөл аймгийн ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 100 хувь шийдвэрлэлээ.

2015 онд Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд орууллаа.

Галт сумын “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын өргөтгөлийг 450 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зүрх багийн Эмнэлгийн барилга 250 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж ашиглалтанд орлоо.

Тосонцэнгэл суманд 20 ортой Эрүүл мэндийн төвийн барилга 1 тэрбум 800 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж 2020 онд ашиглалтанд орно.

ШИНЭ МЭДЭЭ