http 6
Мөрөн хотын түүхт 210 жилийн ой болж өндөрлөлөө
2019.07.30
Орон нутгийн хөгжил

Мөрөн хотын түүхт 210 жилийн ой болж өндөрлөлөө

Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас Мөрөн хотын 210 жилийн ойн арга хэмжээг угтаж 210 сайн үйлсийн аяныг зохион байгуулж, 12 бүтээн байгуулалтын ажлыг нэрлэсэн. УИХ-ын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.ЭнхАмгалан Мөрөн хотын 210 жилийн ойн баярын хурал, концертийг 20 сая төгрөгөөр ивээн тэтгэж зохион байгууллаа.

Долоон хошуу даншиг наадамд долоо түрүүлсэн ардын сайхан дуунд мөнхөрсөн хотгойдын хурдан хүлгүүд, Тэсийн голын унага, дархадын цагаан адуу, уялган голын аварга бөхчүүдээрээ алдартай хангайн сайхан Хөвсгөл нутагт маань Хангайн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байгаа нь нутгийн зон олон, уяачдын маань сэтгэл санаа эрх ашиг нийцсэн, тэдэнд баяр цэнгэл жаргалыг эдлүүлсэн бэлэг дэмбэрэлтэй баярт сайхан үйл явдал боллоо.

Энэхүү морин уралдаан зохион байгуулагдсанаар тухайн бүс нутаг болон баруун бүсийн аймгийн  уяачдын эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлийг үнэлж,  тэдэнд урам хайрлаж, сэтгэлийн дэм үзүүлж,  газар газрын эрдэнэт хүлгүүдийн шандасыг сорих боломжийг бүрдүүлдэгээрээ онцлог билээ. Анхны Хотгойдын хурдаас манай нутгийн  уяачид сургамж авч,  ихийг суралцан, уяачдын ур чадвар, шандаст хурдан хүлгүүдийнхээ  уяаг сайжруулж,  анхны тод манлай, манлай уяачдаа өлгийдэн авч улсын наадам, их хурд, бүсийн уралдааны олон түрүү, айргуудыг хүртдэг болсон.

Мөрөн хотод  Хөвсгөл аймгийн нийт хүн амын гуравны нэг хувь нь аж төрдөг.  ДНБ-ын 50  гаруй хувийг үйлдвэрлэн гаргадаг үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын байгууллагад ажиллаж,   хөдөлмөрлөж ирсэн үе үеийн удирдлагууд алдар гавъяат, эрдэмтэн мэргэд болон  иргэддээ түүхт ойн мэндийг Аймгийн засаг дарга Л.Ганболд  баяр наадмын хоёр дахь өдөр хүргэсэн.

Мөн Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-IV  наадмыг  зохион байгуулахад  хамтран ажилласан  төр, хувийн хэвшлийн байгууллагууд, албан хаагчид,  санхүүгийн бодит туслалцаа үзүүлсэн,  нутгаа гэсэн сэтгэлтэй иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Мөрөн хотыг цогцлоон бүтээсэн ахмад буурлууд үе үеийн удирдлагууд ард иргэдээрээ бахархахгүй байхын арга үгүй ээ. Хоёр  дахь өдрийн наадам цам харайх ёслолоор эхэлж,   “Мөрөнгийн  үдэш” цэнгүүнээр өндөрлөсөн билээ. Цамын бүжгийг Монголын Бурхан шашинтны Гандантэгчинлэн хийдийн лам нар дэг жаягийн дагуу хийж үзүүлсэн нь наадамчин олны сонирхолыг татаж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ