УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.05.03
Улстөр

Монголын төр Рио Тинтогийн шахалтад орж улсынхаа эсрэг шийдвэр гаргалаа гэж зарим гишүүн үзлээ

Гадны хөрөнгө оруулагчид борлуулалтын орлогоо монголын арилжааны банкаар дамжуулах тогтоолын төслийг баталсан нь зөв буруу гэж 65- ын гишүүд хоёр талдаа гарж маргалдсаны эцэст Үндэстэн дамнасан компани Рио тинто компанийн талд шийдвэр гарлаа.

Энэ бол хамгийн зөв хувилбар гэж Ч.Хүрэлбаатар нарын гишүүд үзэж байна. Тодруулбал Монгол улс олон улсын валютийн сангийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр эдийн засгийн хямралаас гарч чадахгүй хэрвээ УИХ энэхүү тогтоолоо эргэн харахгүй бол гадны хөрөнгө оруулагчид Монголоос бүр мөсөн явна. Гадны хөрөнгө оруулагчдыг гомдоосон бодлогыг Ардын нам барьж болохгүй юм.

ШИНЭ МЭДЭЭ