
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Нийт 1941 мэдээ байна.
-
04/09/18
МСҮТ, коллежийн оюутнуудад 70 мянган төгрөг олгож ...
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд МСҮТ, коллежид 35 мянга гаруй оюутан суралцана. Зөвхөн их дээд сургуулийн оюутнуудыг бус мэргэжлийн сургалт байгууллагуудын оюутан залуусыг дэмжих чиглэлээр анхаарч ажиллахаа ХНХ-ын сайд С.Чинзориг Үйлдвэрлэл, урлал политехникийн коллежийн нээлтэд оролцох үеэрээ тодотгон ярьсан байна. -
03/09/18
Сум, хороонд бүртгэлтэй ажилгүй иргэд нийлж ажил х...
Засгийн газар ажилгүйдлийн тоог бууруулах үүднээс хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Ингэхдээ иргэдийн санаачилга, тэдний бодож төлөвлөсөн зүйлд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ ажил зөвхөн Улаанбаатар хотод биш хөдөө орон нутагт зориулагдсан. Мал маллах хүсэлтэй залуусыг сонгон малжуулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Үзэгч та хаана ч амьдарч болно. Малтай болоод хөдөө гаръя гэвэл улс туслахад бэлэн байна. ХНХ-ын сайд С.Чинзориг... -
03/09/18
Мэндчилгээ
Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг сонгон суралцаж буй оюутан залуус, ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх их үйлст мэдлэг оюунаа зориулан зүтгэж буй эрхэм багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Үүсч хөгжсөнөөсөө хойш 54 дэх жилтэйгээ золгож буй Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбар техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын агуулга, а... -
29/08/18
Дэлхийн хараагүйчүүдийн бүсийн чуулган Улаанбаатар...
Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн чуулганыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулган Улаанбаатар хотод ирэх сарын 09-12-ны өдрүүдэд болно. Чуулга уулзалтад дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Ази номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, энэ чиглэлээр үйл ажилагаа явуулдаг олон улсын донор байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй... -
29/08/18
БНТУ-д амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгаа...
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс БНТУ-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. БНТУ-д Монголчууд олноор зорчихын зэрэгцээ ажиллаж, амьдарч, суурьшиж байна. 2013 оны байдлаар тус улсад 2471 Монгол Улсын иргэн бүртгэлтэй амьдарч байсан бол 2016 онд 4000 болж өссөн байна. Ү... -
29/08/18
ХНХ-ын сайд С.Чинзориг "Цаг үе, үзэл бодол" нэвтрү...
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож, салбарын асуудлаар ярилцжээ. -Өнгөрсөн долоо хоногт цалин хөлс нэмэгдэх талаар мэдээ гарсан. Түүнээс хойш МҮЭХ-ноос ялгавартай нэмсэн, ойлголцож чадаагүй, ажил хаялт хийнэ хэмээн ярьж байна. Цалин нэмэх асуудлыг ОУВС-тай хийсэн гэрээнд хэр нийцүүлсэн бэ? Улсын төсөвт хэр их ачаалал ирэх вэ? -Цалин нэмэгдүүлэх шаардлага бий. 2... -
28/08/18
Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажиллах хүчн...
Дээд боловсрол эзэмших гэж яарах биш Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвд суралцвал төгсөөд шууд ажлын байртай болох боломж ойрхон гэдгийг салбар яамнаас онцолж байна. Иймээс цаашид Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг болох сар бүр 70 мянган төгрөг олгох асуудлыг шийдвэрлэхээс судалж байна. ХНХ-ын сайд С.Чинзориг: Өнөөдрийн байдлаар нийтдээ 20 мянган хүүхэд мэргэжлийн боловс... -
24/08/18
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд ШААРДЛАГАТАЙ нэ...
Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /2018-08-23/ тус улсын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцлаа. Энэ төв Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд 21 аймаг, нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авч оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх... -
24/08/18
С.Чинзориг: 28 мянган төрийн албан хаагчийн цалинг...
Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс нэмэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталсан байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газар энэ оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр байгуулсан. Ингэснээр ОУВС-тай төрийн албан хаагчдын цалин хөл... -
21/08/18
Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг яара...
“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг есдүгээр сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулж, тайланг ХХҮЕГ-т ирүүлж нэгтгэн, үр дүнг танилцуулахыг С.Чинзориг сайд нийгмийн халамжийн хүрээнд үүрэг даалгавар өглөө. Түүнчлэн орон нутгийн ХХҮГ-ууд өөрийн аймг... -
21/08/18
С.Чинзориг: Байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй ирг...
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцах агентлаг болон бусад цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцах шинэ агентлаг байгуулахаар боллоо. Чиг үүргийг тодруулахгүй юу? -Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч аг... -
20/08/18
С.Чинзориг: Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж ба...
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. ХНХ-ын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу хоёр жилд тутамд 1-ээс доошгүй удаа шин... -
20/08/18
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөг бо...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр өнгөрсөн Баасан гарагт гаргасан байна. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр 15:00 цагаас Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгала... -
16/08/18
-
16/08/18
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэнд...
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС зарим зүйлийг тодрууллаа. -Ямар шаардлагын үүднээс ийм газар байгуулахаар болсон бэ. Үндсэн үйл ажилллагааных нь талаар мэдээлэл өгнө үү? -Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газ... -
15/08/18
С.Чинзориг: Амжвал ирэх долоо хоногтоо багтаан цал...
Засгын газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулж буйтай холбоотойгоор уг газрын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц орон тооны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг манай яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар ба... -
15/08/18
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 35 ажилтныг төрийн захиргааны албанд шилжүүлж, ... -
14/08/18
Польш Улсад ажиллаж, амьдарч буй иргэд тэтгэвэр, т...
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулан, хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр(2018.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засг... -
08/08/18
Засгийн газар энэ сард цалин нэмэх талаар дорвитой...
Монгол улсын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа хэмээн ОУБ-ууд дүгнэж байгаа. Эдгээр өдрүүдэд ОУВС-ийн төлөөлөл манай улсад ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд төрийн албан хаагчдын цалин огт нэмэхгүй гэсэн тохиролцоог эргэн харах санал тавьжээ. Шийдвэр хэдий гараагүй байгаа ч Засгийн газар энэ 8 дугаар сард цалин нэмэх талаар дорвитой арга хэмжээ авахаар болсон байна. -
06/08/18
Малчдын 18 хувь нь л нийгмийн даатгал төлж байна
Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчилн байгаа ч тэдний ердөө 18 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ жилээс эхлэн малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан хууль хэрэгжиж эхлээд байгаа билээ. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Зөвхөн малчнаар ажиллаж байсан хүн энэ хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй бол нөхөн төлөх боломжтой. 1995 оноос хойшхи шимтгэлээ нөхөн төлж болох хууль батл...
Нийт 98 хуудас/1941 мэдээ