
Эрүүл мэндийн яам
Нийт 1712 мэдээ байна.
-
10/03/14
Хүн болгон өөрийнхөө даралтыг мэдэж гэртээ цус хар...
2014 онд бүх нийтэд цусны даралтын мэдлэг олгохоор эрүүл мэндийн яамнаас тодорхой асуудлуудыг төлөвлөсөн байна. Төлөвлөсөн ажлын хүрээнд цусны даралт гэж юу болох, ямар шалтгааны улмаас ихсэж багасдаг, яагаад мэдэх шаардлагатай тухайд цогц мэдээллийг иргэдэд өгч сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа цусны даралт ихсэх өвчнийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Даралт ихсэх багасах өвчний талаар хүмүүс ихэнхдээ нас өндө... -
10/03/14
Эмнэлгийн зориулалтаар 32 барилга ашиглалтад оруул...
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр “Бүтээн байгуулалт цаг” уулзалтад оролцож, 2014 онд хийх ажлаа танилцууллаа. Сайд өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хийсэн ажил болон энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар тайлагнан мэдээлсэн юм. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн жил “Эрүүл чийрэг Монгол хүн” уриаг чиг шугамаа болгон ажиллажээ. 2013 он Монгол Улсын хүн амын өсөлтийн оргил үе байсан гэж эр... -
10/03/14
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит...
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд долоо хоног бүрийн баасан гараг бүр цахим шуурхай зөвлөгөөнийг улс даяар зохион байгуулдаг болсон. Өнөөдрийн цахим хурлын эхэнд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдсэн ажил болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн талаар хэлэлцэв. 2014 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 12 897 эх төрсөн нь 2013 оны эх... -
07/03/14
“Бүтээн байгуулалтын цаг”-т Н.Удвал, Э.Бат-Үүл нар...
Ирэх 7 хоногийн даваа гарагт “Бүтээн байгуулалтын цаг”-аар Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон энэ жил ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцуулах юм байна. Харин дараагийн долоо хоногийн ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцох юм байна. Уулзалтаар нийслэлд хийгд... -
05/03/14
Н.Удвал: Би эмнэлэг бариулдаг эрүүл мэндийн сайд б...
Эрүүл мэндийн сайд Н. Удвалыг “Ярилцах танхим "-даа урьж, ярилцлаа. - Иргэд Таны тэргүүлж буй салбарын “Дампуурлыг зарлах цаг болсон” гэцгээх нь их боллоо. Харин Та сайн дүн тавьж байгаа бололтой юм. Иймд “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн” болсон энэ өдөр өөрийн тань үгийг олонд хүргэхийг чухалчилж, “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. Иргэдийн тавьсан дүн Таны дүн х... -
04/03/14
Н.Удвал: Эрүүл мэндийн салбарын хувьд 2014 он бол ...
2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа. -2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийгдэх вэ? -Өнгөрөгч он бол эрүүл мэндийн салбарын хувьд хариуцлагатай жил байсан. Эрүүл мэндийн салбарын хариуцлага, хяналтыг сайжруулах жил болгон зарласан учраас тэр шүү дээ. Ер нь 2013 он... -
04/03/14
Эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд хүлээлгэн ө...
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас эх барихын нэн шаардлагатай эм болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн маш том хөрөнгө оруулалтыг хийж буй ёслолын ажиллагаа болж байна” гэв. Мөн тэрээр, “Төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил бол... -
03/03/14
Н.Удвал: Цахим жор төслийн хүрээнд 7000 компьютер ...
Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа -Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ямар шийд гарсан бэ? Сая Засгийн газрын хуралдаанаар "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Шинэ зохицуулалтаар эмийн салбарт олон улсын жишигт нийцсэн стандарт бий болно. Сүүлийн үеийн үнэлгээ, судалгааны дүнгээс хар... -
03/03/14
“Эрүүл Монгол хүн” хөтөлбөр эмийн салбарт үргэлжил...
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Сүүлийн үеийн үнэлгээ, судалгааны дүнгээс харахад, эмийн бодлогыг оновчтой болгох, эмийн чанарын баталгааг хангах ажилд түлхүү анхаарах шаардлага үүссэн. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг үр ашигтай явуулах, хүн амаа эмийн зохистой хэрэглээний мэдлэгт... -
03/03/14
Гурван талт хэлэлцээрийг баталгаажуулав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МЭМАҮЭ-ийн Холбооны дарга О.Мягмар, МХХЭМБН Холбооны ерөнхийлөгч З.Мэндсайхан нар “Эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2014-2016 оны хамтын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Гурван талт уулзалтад ЭМЯ, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны төлөөлөл оролцож, салбарын 2014-201... -
28/02/14
Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд иргэн бүрийн о...
Эрүүл мэндийн яам энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ. Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны удирдлагууд, 21 аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, НҮБ-ын Хүүх... -
28/02/14
-
27/02/14
Зоонозын өвчин судлалын төвийн удирдах ажилтнуудын...
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын өвчний салбар төвүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлгөөнд ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, орон нутгийн ЗӨСТ-ийн удирдах ажилтнууд зэрэг нийт 45 гаруй мэргэжилтэн оролцов. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус зөвлөлгөөнийг нээж “Зоонозын халд... -
27/02/14
“Статистик дүн мэдээгээ өгдөггүй эмнэлгийн зөвшөөр...
Нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ онд статистикийн сарын мэдээгээ огт өгөөгүй, сар бүр тогтмол гаргаж хэвшээгүй хувийн эмнэлгүүдийг дүн мэдээгээ ирэх сарын 20-ны дотор өгөхийг шаардсан байна. Хэрэв дурьдсан хугацаанд мэдээгээ өгөхгүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ. Өнгөрсөн оны статистик мэдээгээ Эрүүл мэндийн газарт... -
26/02/14
Нярайд тусламж үзүүлэх сургалт боллоо
Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний стратеги, төлөвлөгөөг боловсруулах нь” сэдэвт семинарыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү семинарыг Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн “Эрүүл нярай 2014-2020” стратеги төлөвлөгөө гарсантай холбогдуулан зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээнд аймаг, нийслэлийн эх барих эмэ... -
26/02/14
Хөвсгөл аймагт шийвэрлэх олон асуудал байгаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөвсгөл аймагт ажиллаж байгаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Эрдэнбаатар салбарын сайддаа шийвэрлэх олон асуудал байгааг уламжилжээ. Тус аймгийн Түнэл сумын хүн эмнэлгийн барилгыг шинэчлэн барихад санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа гэнэ. Мөн өрхийн ЭМТ-үүдийн санхүүгийн асуудлыг төсвийн шинэ хууль балагдсантай холбогдуулан төсвийн тодотголоор хэлэлцүүлэх, өрхийн эмнэлэгт өдрийн эмчилгээ хийх эрх зүй... -
26/02/14
Сайд нар орон нутгийг зорилоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Орхон аймагт ажиллана. Энэ үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, нутгийн удирдлагуудын хамт телевизийн уулзалт, ярилцлагад оролцох юм. Мөн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллах юм байна. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрс... -
25/02/14
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орхон аймагт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орхон аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн аяны хүрээнд хийгдэж эхэлсэн ажлуудтай танилцав. Орхончууд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 8 зорилтын дагуу 61 ажил хийхээр төлөвлөжээ. Аймгийн удирдлагууд ч эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллахаа Эрүүл м... -
19/02/14
"Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруу...
“Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт ээлжит цахим хурал боллоо. Уг цахим хуралд Увс аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ болон ЭМЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцов. Цахим хурлыг эрүүл мэндийн сайд Н. Удвал удирдан, энэ сарын 7-ны өдрөөс 14-ний хооронд улсын хэмжээнд шинээр төрсөн хүүхэд, хүүхдийн өвчлөлийн байдал, эх болон хүүхдийн нас баралтыг айм... -
17/02/14
Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд зөвлөлдлөө
“Мянганы хөгжлийн зорилт - Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” сэдэвт хүүхдийн ерөний мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөгөөн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд боллоо. Мөн энэхүү зөвлөгөөн нь "Түншлэлийг бэхжүүлэх" хүрээний томоохон хэмжээний уулзалт болж буйгаараа онцлогтой. Уг зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүргийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэл...
Нийт 86 хуудас/1712 мэдээ