“Бүтээн байгуулалтын цаг”-т Н.Удвал, Э.Бат-Үүл нар оролцоно
“Бүтээн байгуулалтын цаг”
2014.03.07

“Бүтээн байгуулалтын цаг”-т Н.Удвал, Э.Бат-Үүл нар оролцоно

Ирэх 7 хоногийн даваа гарагт “Бүтээн байгуулалтын цаг”-аар Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон энэ жил ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцуулах юм байна.

Харин дараагийн долоо хоногийн ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцох юм байна. Уулзалтаар нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон, энэ онд ашиглалтад орох объектын талаар танилцуулах юм байна.