
Эрүүл мэндийн яам
Нийт 1713 мэдээ байна.
-
17/02/15
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай ...
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, өрхийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, спортын ордны үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын нийт мэргэжилтэнүүдтэй уулзаж эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулан эмч мэргэжилтэнүүдтэйгээ харилцан ярилцлаа. 2015 онд сум өрхийн түвшинд ү... -
17/02/15
МАХН-ын залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга Ёс, Монголын Залуучуудын холбоо/АШЁМЗХ/-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмад эл хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэв. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд тус холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж, сар шинийн бэлэг барилаа. АШЁМЗХ нь энэ жил нийтдээ хоёр гэрийг намынхаа ахмад настнуудад өгсний нэг нь энэ аж. МАХ... -
16/02/15
Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулна
Жил бурийн хоёрдугаар сард эрүүл мэндийн салбарынхан удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг хийж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж энэ онд хийх ажлаа төлөвлөдөг. Тэгвэл 2015 оны эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэнд, спортын яаманд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, НҮБ, ДЭМБ, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар, хоёр, гуравдугаар... -
16/02/15
Өвлийн II наадамд амжилттай оролцсон баг тамирчида...
Канад улсын Кюбек хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ахмад тамирчдын өвлийн II их наадамд амжилттай оролцсон баг тамирчидаа өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Өвлийн спортын II наадамд Монголын ахмад тамирчид анх удаа оролцож эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ удаагийн өвлийн спортын II их наадамд ОУХМ Л.Алтанцэцэг 500, 1000, 1500 метрийн зайнд алтан медаль,... -
16/02/15
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн б...
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Эрүүл мэнд, спортын яамны А зааланд боллоо Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Dr Soe Nyunt-U, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Эрүүл мэндийн салбарын 150 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Зөвлөгөөн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар 2014-2015 онд&... -
16/02/15
Г.Шийлэгдамба: Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлг...
Өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлогоо тодорхойлж, үйл ажиллагааныхаа дарааллыг хэлэлцэж тогтсон юм.Зөвлөгөөний завсарлагаанаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас дараах асуултад хариулт авав. -Монгол Улсын эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал хүндэрсээр байгаа үед эмнэлгүүдийг хувьчлах асуудал яригдаж байгаа нь аль хэр цагаа олсон хэрэг вэ? Нийгмийн хувьчлал дотор... -
16/02/15
Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан...
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тэргүүлэгч, 60 жилийн түүхт П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг хонин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын албаны хүмүүс гардуулав. Эмнэлгийн алтан үеийнхэн... -
13/02/15
Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын холбоо ах...
МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын холбоо/АШЁМЗХ/-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмадууд эл хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэв.Энэ үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд тус холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж сар шинийн бэлэг барилаа. АШЁМЗХ нь энэ жил нийтдээ хоёр гэрийг намынхаа ахмад настнуудад өгсний нэг нь энэ аж. МАХ... -
12/02/15
Г.Шийлэгдамба: Алдсан орон зайгаа нөхөж ажиллах ёс...
Эрүүл мэнд, спортын сайд ажлаа хүлээж аваад хоёр сар болж байна. Тэрээр энэ хугацаанд хүүхдийн эмнэлэгтэй болох, ЭМСЯ, Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан гурван талт хэлэлцээрт анх удаа гарын үсэг зурсан гээд чамгүй олон ажлыг хийж амжуулсан. Энэ тухай болон 2015 онд хийхээр төлөвлөж буй ажлуудынх нь тал... -
11/02/15
Г.Шийлэгдамба: Их хурал, засгийн газрын төвшинд хү...
УИХ-ын гишүүн Г.Шийлэгдамбатай ярилцлаа -Архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн иргэдийг эмнэлэг хүлээж авдаг болсонд салбарын яам ямар байр суурьтай байгаа вэ? Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэрхшээл хүндрэл үүсгэж, эрүүл мэндийн салбарынхны анхаарлыг ихээр татаж байгаа асуудал бол эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгосон явдал юм. Тэртээ тэргүй хүндрэлтэй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлгийн ту... -
10/02/15
Г.Шийлэгдамба: Хариуцлага нэхсэн салбарын 12 дахь ...
УИХ-ын гишүүн Г.Шийлэгдамба Салбар нь хэт улс төржсөн эмнэлгүүдийнх нь тоног төхөөрөмж зэвэрсэн эмч нар нь туршлагагүй дарга нар нь чадваргүй гээд энэ салбар өнө эртнээс шинэчлэл нэх- сээр ирсэн ч шинэ сайд томилогдох бүртээ “сэлэм эргүүлэн” өөрийн хүмүүсийг удирдах албанд томилж, нэг ёсондоо эрүүл мэндийн салбарыг “элгээр”нь хэвтүүлэхэд хувь нэмрээ их, бага хэмжээгээр оруулцгаасан. Одоо энэ салба... -
09/02/15
Г.Шийлэгдамба: Элэгний “С” вирусын эмийг оруулж ир...
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа -Монгол улсын эмийн бүртгэлийн журамд өөрчлөлт орсон байгаа. Элэгний “C”вирусын эмийг саяхан бүртгэсэн энэхүү эм эмийн зах зээл дээр хэзээ орж ирэх вэ ? Эмийн шинэчилсэн журам гарсны дагуу зарим эмийг тэр тусмаа элэгний “С” вирусын эмийг оруулж ирэх бололцоо нээгдсэн. Энэхүү эм нь эмчийн хяналтанд эхний курс хэрэглэсний дараа дараагийн курсыг авах... -
06/02/15
“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэллээ
Өнөөдөр Чингис талбай дээр “Улаанбаатар цом” олон улсын тэмцээний нээлт боллоо. Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом олон улсын тэмцээнд энэ жил ОХУ баг, Бээжин дэх Канадын элчин сайдын яамны баг болон манай улсын хоёр баг нийт дөрвөн баг оролцож байна. “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн нь анх 2011 онд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байсан түүхтэй... -
06/02/15
Эрүүл мэндийн салбарын 2015-2015 оны хөдөлмөр, ний...
Эрүүл мэнд, спортын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрт гурван талын хэлэлцээрийн бүрэлдэхүүн гарын үсэг зурж, албажуулах ажиллагаа өнөөдөр ЭМСЯ-нд боллоо. Энэхүү ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчн... -
06/02/15
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь су...
Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардсийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 97 оронд хүрч ажилладаг. Тэр дундаа манай улсад хүүхдийн эрүүл мэнд, эхийн эндэгдлийг бууруулах, хоол тэжээл, баталгаат ундны ус гэсэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Нийт хүн амын 35 хувьд хүрч ажиллаж байгаа тус байгуу... -
06/02/15
Эрүүл мэнд спортын сайд хувийн эмнэлэгүүдийн төлөө...
Өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын эрүүл мэндийн салбарт 1000 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбарын ачааны багагүй хэсгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн эмнэлэгүүдийн төлөөлөл сайдад тулгамдаж байгаа асуудлаа танилцуулж, шийдвэрлэх гарц замыг хамтдаа эрэлхийллээ. Улсын эмнэлэгт насаараа ажил... -
30/01/15
Түргэн тусламжийн автомашин гардууллаа
2014 онд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 2,1 тэрбум төгрөгийн “Түргэн тусламжийн тоноглогдсон автомашин” нийлүүлэх, мөн ЭХЭМҮТ, 1, 2, 3 дугаар амаржих эмнэлгүүдийг бэхжүүлэхэд 750,0 сая иений төсөл хэрэгжиж байгаагийн эхний ээлжийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Түргэн тусламжийн автомашин гардуулах ёслолын арга хэмжээ... -
30/01/15
Талархал
Монгол улсын хүн ам “Гурван сая” болох түүхэн үйл явдлын гэрч болж, 3 сая дахь иргэнээ эсэн мэнд төрүүлж, өлгийдөн авсан эмч, эмнэлгийн ажилчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Улс орныхоо ирээдүй болсон шинэ иргэдээ тосон авч, айл гэрт аз жаргалыг бэлэглэхийн зэрэгцээ Монгол Улсын хүн амыг өсгөн нэмэгдүүлэхэд сэтгэл зүрх, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан унтах нойр, идэх хоолоо умартан хамтран ажиллаж... -
30/01/15
Г.Шийлэгдамба: Эмнэлэг эрүүлжүүлэх байр болсон бай...
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа -Засгийн газрын байрыг эх хүүхдийн эрүүл мэндийн төв болгох асуудал яг ямар шатандаа явагдаж байна вэ ? Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан үүний дагуу төрийн өмчийн 10 байр буюу соёл спорт аялал жуулчлалын яамны байрыг яаралтай дуудлага хуралдаанаар оруулж үүнээс олсон хөрөнгийг хүүхдийн эмнэлэгийн өргөтгөлийг барихаар төлөвлөж байна. Удахгүй дуудлага худалдаа зохион байгуул... -
30/01/15
Г.Шийлэгдамба: Шинэ ажлын байрны сонгон шалгаруула...
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Ам нээвэл нэвтрүүлэгт оролцлоо. -Тантай цаг товлох үед ерөнхий сайдтай уулзана гэж байсан ямар чухал асуудлаар уулзсан юм бэ ? Засгийн газрын тэргүүн аливаа цаг үеийн тулгамдсан асуудлуудаар салбарын сайдуудыг өдөр шөнө хэдийд ч дуудаж үүрэг чиглэл өгч тодорхой мэдээлэл авдаг ийм зүйл их тохиолддог Тухайлбал Эрүүл мэндийн салбарын засаглалын асуудлууд буюу ца...
Нийт 86 хуудас/1713 мэдээ