
Эрүүл мэндийн яам
Нийт 1713 мэдээ байна.
-
09/04/15
Яармаг дахь эмнэлгийн барилгыг концессоор бариулж...
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа.Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна. Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш... -
09/04/15
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах то...
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.04.07/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, А.Тлейхан, Г.Баярсайхан, ... -
08/04/15
Г.Шийлэгдамба АН-ынханд мэндчилгээ дэвшүүлэв
Ардчилсан хувьсгалын түүчээ болж яваа Ардчилсан намын үе үеийн гишүүд, ахмадууд, залуу үеийнхэн, удирдлагуудад 25 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсад Ардчилал үүсч хөгжөөд 25 жилийг ардаа орхижээ. Ардчиллын үрээр олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурь тавигдсан. Энэ хугацаанд аль ч нам алдаа оноотой олон саад бэрхшээлийг туулсан. Жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө бид хамтдаа тэмцсэн. Тэмцэл маань үргэлж... -
06/04/15
Г.Шийлэгдамба “...Дэмий шүү”
Шийдлийн Засгийн газрын хамгийн залуу, бас хамгийн мэргэжлийн бус сайд нь Г.Шийлэгдамба. Гэхдээ сайд хүн заавал эмч биш, сайн менежер, удирдагч байвал болж байна. Тэрбээр 2015-2016 онд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалыг өөрчлөх хоёр гол ажил хийхээр зорьсноо “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо танилцуулсан юм. Өрхийн эмнэлэгтээ нарийн шинжилгээ өгч, улсын эмнэлэгт дугаарлан цаг хугаца... -
03/04/15
Цусаа бэлэглэх өдөр сар бүрийн гурванд боллоо
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүрийн 03-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэснээ өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба болон ... -
03/04/15
Анхан шатны тусламжийг сайжруулна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байгаагаа онцолсон байна. Мөн уг ажлын хүрээнд өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ хийгдэхэ... -
03/04/15
Анагаах төгссөн шинэхэн эмч нар өрхийн эмнэлэгт аж...
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын сайдын цаг уулзалтад оролцлоо. Тэрээр эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа хур асуудлыг арилгахын тулд удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ ондоо багтаж хийх ажлынхаа схемыг гаргаад байгаа юм байна. Энэ схем нь зургаан чиглэлээс тогтож байгаа бөгөөд энэ нь "Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах" болох "Эрүүл мэндийн засаглалын орчинг бүрдүүлэх"-ийн... -
03/04/15
Алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлэг байгуулна
Эрүүл мэндийн салбарын засаглалыг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2015-2016 оны зорилтынхоо талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар муу байгаа нь дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг ... -
02/04/15
Сайд Г.Шийлэгдамба Энэтхэгийн элчин сайдтай уулзав
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гошийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сомнат Гош уулзалтын эхэнд БНЭУ-ын Ерөнхий сайд Наренда Модиг ирэх сард манай улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан хоёр улсын Засгийн газар хоорондын уламжлалт анагаах ухаан болон эмийн бус эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Тэрээр ХСҮТ... -
02/04/15
Эрүүл монголын төлөө “Эверст”-д
Одоогоос арван жилийн өмнө тавдугаар сарын 30-ны өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилыг эзэлж, Монгол хүн уулсын хаан Эверестийн зулайд хөл тавьж байсан түүхтэй. Тэгвэл гуравхан хоногийн дараа далайн түвшинөөс дээш 8850 метр орших Эверестийн ноён оргилд төрийнхөө алтан соёмбот далбааг тамгалахаар Монгол Улсын гавъяат тамирчин 74 настай Т. Гүррагчаа, олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Непал улс руу ... -
02/04/15
Донг А Сошио группийн төлөөлөгчдийг Г.Шийлэгдамба ...
“Монголын Эм Иппекс Концерн” ХХК-тай БНСУ-ын Донг А Сошио групп хамтран эмийн төсөл хэрэгжүүлэн орчин үеийн өндөр технологитой эмийн үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлээд байна. Тиймээс хөрөнгө оруулагч Донг А Сошио группийн гадаад харилцааны хэлтсийн гүйцэтгэх захирал И Жун Бин болон Монголын Эм Иппекс Концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болормаа нарыг хүлээн авч уулзаж ашиглалтад оро... -
02/04/15
“Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г....
Эрүүл мэндийн салбарын засаглалыг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2015-2016 оны зорилтынхоо талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд Шийдлийн Засгийн газрын Эрүүл мэнд, спортын яам нь 2015 оны хоёрдугаар сарын 13-нд Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн. З... -
01/04/15
Г.Шийлэгдамба: Эмнэлгүүдийн барилгыг хувьчлах асуу...
Нийслэл хотод 2,3-р шатлалын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч эмнэлгийн үйлчилгээ ч муудах болсон. Энэ үүднээс эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа хэлсээр байгаа. Гэвч эмнэлгүүдийг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үздэг хэсэг хүмүүс байна. Тэд бол хотын удирдлагууд юм.Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн өмчөөс 14 эмнэлгийн барилгыг хувьчлах саналыг гаргаж, дэмжсэн. Тэгвэл Нийслэлийн И... -
31/03/15
Эрүүл мэнд, спортын сайд Ив Дэлунэг хүлээн авч уул...
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзаж, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ Франц улсын Засгийн газрын 5 сая.еврогийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвийн хүлээн авах тасгийг засварлаж, Монгол Улсын жишиг тасаг болгон ирэх з... -
31/03/15
Сайд Г.Шийлэгдамба Казакстаны элчин сайдтай уулзав
Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландинийг Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд хэлэхдээ "Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсоноос хойш анх удаа уулзаж байна. Тиймээс эрүүл мэнд, ялангуяа спортын салбарт цаашид хамтран ажиллах талаар тодорхой санал хэлнэ" гэдэгт найдаж байгаагаа дуулгасан. Элчин сайд Казакстан улс нь эрүүл мэндийн салбар... -
31/03/15
Эмч нарын баярын өдөр тохиож байна
Эмч нарын баярын өдөр тохиож байна. 1991 оноос эхлэн энэ өдрийг дэлхий дахинаар тэмдэглэдэг болсон гэдэг. Баярын өдрийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын сайд салбарын хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. 1933 онд Америк эмч мэдээгүйжүүлэх тариа хэрэглэн хагалгаа хийсэн анхны тохиолдол бүртгэгджээ. Хоолойн хавдрыг авах мэс ажилбар амжилттай болсон гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Шинэ нээлт болон бүртгэгдсэн энэ... -
31/03/15
“Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо
“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлст хүч чадлаа зориулан ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор бүтээгдсэн түүхтэй. Энэхүү... -
30/03/15
Эмч нарыг төрийн одон медалиар шагналаа
Өнөөдөр “Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна. Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба яаманд дээрээ гардуулан өгсөн юм. 1. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор: 1.Доржготов Лянхуа – Сэтгэцийн эрүүл м... -
30/03/15
“Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна
“Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрт эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа үе үеийн эмч нар, тэдний найдвартай ар тал болох гэр бүлийн гишүүд та бүхэнд Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр манай улс 3... -
28/03/15
Зуны цагийн хуваарьт шилжлээ
Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө “цаг урагшлуулах” шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр шөнө 02:00 цагт цаг урагшлуулж, зуны цагийн тоололд шилжинэ. Төрийн байгууллагууд урагшилсан цагаар ажиллах юм. Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба: Зуны урин дулааны уур амьсгал эхэлж байгаатай холбогдуулан цагийг урагшлуулах нь илүү давуу нөхцөлийг урин дулааны үед бий болгож байдаг Дэлгэрэнгүйг ...
Нийт 86 хуудас/1713 мэдээ