
Эрүүл мэндийн яам
Нийт 1713 мэдээ байна.
-
04/06/18
ХМБ-ын дунд зарлагдсан уралдааны дүн гарлаа
Тамхигүй өдрийн хүрээнд Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохион байгуулсан уралдааныг дүгнэж шагналыг гардуулсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаачлан, Эрүүл мэндийн яамтай хамтран ХМХ-ийн нийт ажиллагсдын дунд тамхины асуудлаар уралдаан зарласан. Өөрөөр... -
01/06/18
Өнөөдөр ЭХЭМҮТ-д 3 ихэр хүүхэд төрлөө
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Нярай судлалын тасаг, дутуу нярай эрчимт эмчилгээний хэсгээр орж, ихэр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцлаа. Тэрээр дутуу тээлт судлалын тасгаар орж 3 ихэр, 2 ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ ихэр төрсөн хүүхдэд төрөөс үзүүлж буй тэтгэмж, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө. Э... -
31/05/18
-
30/05/18
Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг байгуул...
ЭМЯ, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий холбоо салбарын нэмэлт хэлэлцээрийг байгууллаа. Энэхүү хэлэлцээрт цалин хөлс, нийгмийн баталгаа, эрүүл аюулгүй ажлын байр, хүний нөөц, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг зохистой болгох зэрэг олон тулгамдсан асуудлуудыг тусгасан үр дүнтэй хэлэлцээр боллоо гэж талууд илэрхийлсэн юм. Энэ сарын 08-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ий холбооноос нийт сувилагч... -
30/05/18
300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 55 хувьтай...
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгад ахин хөрөнгө мөнгө, шийдвэрлэх олон асуудал байгаа талаар гүйцэтгэгч Томо бюлдинг компаниас мэдэгдлээ. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн сайд Сарангэрэл барилгын явцтай газар дээр нь танилцаж мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдах тус эмнэлгийг анх 8 жилийн өмнө барих шийдвэр гарч, засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулж 1... -
30/05/18
300 ортой төрөх эмнэлгийн барилга 2019 оны 4-р ули...
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.Тус эмнэлэг нь 2019 оны 4-р улиралд ашиглалтад орох юм байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Тус эмнэлэгт 18,9 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд найман жил барилгын ажил нь зогссон. 2017 оноос хойш 25 тэрбум төгрөгөөр баригдаж байна. Хэдийгээр энэ үндэсний хөгжлийн газарт харъяалагдаж&nbs... -
29/05/18
Жирэмсэн эх болон Нярайн зүрхний бичлэгийг хянах 3...
Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжаар Жирэмсэн эх болон Нярайн зүрхний бичлэгийг хянах 32 ширхэг аппаратыг манай улсад хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амаржих газруудад ургийн Мониторинг дутагдалтай байсан. Харин өнөөдөр хөдөө орон нутгийн болон нийслэлийн бүх амаржих газруудыг аппаратуудаар хангах боломжтой болж байна. -
29/05/18
Төсвөө хэмнэж дотоод нөөц бололцоогоо ашиглан цали...
Засгийн газар ирэх 10-р сард төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа учир ойрын үед сувилагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсан. Цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн тохиролцоонд хүрсэн. Гэхдээ Монголын нөхцөл байдалтай уялдуулан... -
29/05/18
Эрүүл мэндийн яамнаас Ж.Уранчимэг сувилагчийн эмчи...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах хандивын тоглолтыг Эрүүл мэндийн яамнаас санаачилан Нийслэ... -
28/05/18
ЭМЯ ШУ-ны академитай хамтран ажиллах санамж бичигт...
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монголын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.Энэхүү санамж бичгийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Шинжлэх Ухааны Академийн хоорондын хамтын ажиллагааг шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид болон судалгаа, шинжилгээний чанар, өгөөжийг дээшлүүлэх, анагаахын шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлу... -
23/05/18
ЭМ-ийн сайд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 д...
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган Женев хотноо 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл, нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна .Энэ жил ДЭМБ байгуулагдсаны 70 жил, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх Алма-Атагийн тунхаглал батлагдсаны 40 жилийн... -
18/05/18
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг үе шатта...
Эрүүл мэндийн сайд болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөл суулт хийж буй эмч, сувилагчидтай уулзахаар зорьж очсон байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар томьёолж санал хураалаа. Үүнд Эрүүл мэнд болон Боловсролын салбарын ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх заалтыг УИХ-ын гишүү... -
17/05/18
Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цали...
Сүхбаатрын талбайд урлагийн ажилтнууд, эмч, сувилагч, багш нар нэгдсэн суулт зарлаад байна. Тэд цалинг 50%-аар нэмэгдүүлэх шаардлага Засгийн газарт тавьж байгаа юм. Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Ажлын байрны үнэлгээгээр нь цалин урамшуулах олгох асуудлыг манай эрүүл мэндийн болон б... -
17/05/18
Д.Сарангэрэл: Цалин нэмүүлэх шаардлагыг дэмжиж бай...
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар уулзжээ. Уулзалтын үеэр хоёр тал хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. -Би та бүхний тавьж байгаа шаардлагыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оноос хойш эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалин огт нэмэгдээгүй. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд үйлдвэрчний эвлэл болоод эрүүл мэндийн салбарын ажилтнууд “... -
16/05/18
Д.Сарангэрэл: Эмч сувилагчдын цалинг 49 хувь нэмэх...
Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж, Сүхбаатарын талбайд тодорхойгүй хугацаагаар суулт зарласан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажиллах талаар Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлээс тодрууллаа. -Эмч сувилагчид цалингаа нэмүүлэхийг шаардаж байна. Цаашид ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа. Салбарын сайдын хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ? -Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын... -
16/05/18
Д.Сарангэрэл: Жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүни...
Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог өвчлөлүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар дээгүүр байр эзэлж байна. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өчигдөр уулзаж зөвлөлдлөө. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж байна. Үүнээс 160 гаруй нь амь насаа алддаг. Ийм харамсалтай тоо бидэнд байна. Тиймэ... -
12/05/18
Говь-Алтай аймагт эрүүл мэндийн даатгалаар хөнгөлө...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх , танхимын сайд нар орон нутагт ажиллалаа. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн тухайд цахим үйлчилгээг нэвтрүүлснээр хүлээгдэл үүсэх нь багассан байна. Эрүүл мэндийн сайд албан даалгавар өгсөн. Тэр нь хүмүүст чирэгдэл үүсгэж болохгүй, хүлээгдэх шаардлагатай бол тэр нь эрүүл мэндийн зэрэглэлтэй нь уялдуулах хэрэгтэй гэсэн байгаа.... -
12/05/18
“Сувилагч чамдаа баярлалаа” хандивын тоглолт болло...
Өнөөдөр ОУ-ын сувилагчдын өдөр болж байна. Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч чамдаа баярлалаа” хандивын тоглолтын гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү энэрэнгүй үйлсийг дэмжихээр 3000 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн хүрэлцэн иржээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдөр бид зам харгуй, байшин барилга, уул уурхай гээд үндсэн том эдийн засгийн салбар руугаа анха... -
11/05/18
Ерөнхий сайд сувилагч нарын төлөөллийг хүлээн авч ...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд... -
11/05/18
Д.Сарангэрэл:Хийснээрээ цалинжих боломжийг бүрдүүл...
УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өнгөрсөн жилүүдэд дэд бүтцийн асуудалд анхаарч харин ахмад настан, хүүхдүүдээ орхигдуулсан байсан. Бид энэ тал руу илүү анхаарна гэж амлаж гарч ирсэн. Цалин 5,10 хувиар нэмэх асуудал биш, харин хийсн...
Нийт 86 хуудас/1713 мэдээ