
Эрүүл мэндийн яам
Нийт 1713 мэдээ байна.
-
06/08/18
Эрүүл мэндийн салбар дахь царцаагдсан барилгуудыг ...
2018 оны сүүл, 2019 он гэхэд дутуу баригдсан барилгыг гүйцээхээр эрүүл мэндийн салбарынхан анхааран ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Монгол Улсын Ерөнхий сайдаас Эрүүл мэндийн сайдад өгсөн үүрэг даалгавар бол 2018, 2019 онд эрүүл мэндийн салбарын дуусаагүй барилгуудыг дуусгах даалгавар юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотод баригдаж байгаа үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг оны сүүлчээр ашиглалталнд оруулна... -
01/08/18
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн Япон Улсын Парл...
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын бүлгийн зөвлөх Ясухиса Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа 1990-ээд оноос хойш өрнөж, энэ хугацаанд олон төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирснийг онцлоод Япон Улсаас үзүүлж буй т... -
30/07/18
-
30/07/18
“Хамтдаа ярилцъя” сэдэвт дугуй ширээний ярилцлага ...
ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий Захирал Др.Рэн Минхуй, Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-Су нарын ажлын айлчлалын үеэр халдварт өвчний чиглэлээр “Хамтдаа ярилцъя” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа. Дугуй ширээний ярилцлагад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий захирал Рэн Минхуй, Эрүүл мэндийн сайдын зөвлө... -
27/07/18
ДЭМБ, Монгол Улстай хамтран "Дэлхийн хепатитын өдө...
Жил бүрийн долдугаар сарын 28-нд тохиодог “Дэлхийн хепатитын өдөр”-ийг энэ жил “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байна. ДЭМБ-аас 2018 оны энэ өдрийг вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж буй Монгол Улсын Засгийн газартай хамтран тэмдэглэж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-аас хамтран “Цен... -
27/07/18
Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын халдварт өвчний асуудал...
Жил бүрийн 7-р сард “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Монгол улс 8 дахь удаагаа энэ өдрийг “Илрүүлье, эмчилье” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд оролцохоор манай улсад ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан шадар ерөнхий захирал Рэн Минхуй ирээд байна.Айлчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын Газар ба Дэлхийн Хепатитын Хөтөлб... -
25/07/18
Эрүүл мэндийн сайд тоног төхөөрөмжийн аюулгүй нөхц...
Энэ сарын 10 ны өдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт үерийн ус орсны улмаас бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан. Харин үндсэн тоног төхөөрөмжүүд нь хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа. Аппаратуудыг хайрцагнаас гаргах ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани хариуцаж байгаа талаар эмнэлгийн удирдлагууд танилцууллаа. Үүсээд буй нөхцөл ... -
25/07/18
Элэгний хорт хавдартай тэмцэх чиглэлээр авч хэрэгж...
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон яамны удирдлагын баг өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тэй уулзлаа. Уулзалтаар жил бүрийн 7 дугаар сард тохиодог Дэлхийн Хепатитын өдрийг Монголд тэмдэглэх болсонтой холбогдуулан зохион байгуулах асуудлыг ярилцлаа. Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ таны энэ удаагийн айлчлалын нэгэн чухал хэсэг болох Дэлхийн Хепатитын өдрийн албан ёсны арга хэмжээнд энэ сарын 27-ны ... -
10/07/18
Эрүүл мэндийн салбарт 5 гавъяат төрлөө
Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар зарлигаар Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медиалаар шагнасан байна. Шагналыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц нар гардуулж, баяр хүргэлээ. &nb... -
10/07/18
Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна
Эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэд, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хүссэн газраа машин байрлуулах, суух сандал зэрэг дутагдалтай. Мөн эмнэлгүүдийн орц гарцны хүрэлцээ муу байдагаас түгжрэл үүсэх, түргэн тусламжийн автомашин орох зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам байхгүй гэхчилэн асуудал их. Энэ байдлыг арилгах үүднээс эмнэлгүүдийн гаднах талбайг засах, тохижуулах ажил хийгдэж байгаа юм. Эмнэлгүүдийн то... -
03/07/18
Д.Сарангэрэл: Энэ оны аравдугаар сард цалин нэмэх ...
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргааш энэ сарын 05-наас эхлэн ажил хаялт зарлах болсон тухайгаа өнөөдөр мэдээлсэн. Уг ажил хаялтад 207 эмнэлгийн 16 мянга гаруй ажилтан нэгдэхээ мэдэгдсэн байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх боломж байгаа эсэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад, "Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлах тухай мэдэгдлээ ЭМЯ-нд албан ёсоор ирүүлэ... -
27/06/18
Дорноговь аймагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийд...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажилласан. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн Сайншанд суманд баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав. Мөн Сайншанд-Замын-Үүд... -
27/06/18
15 мянга гаруй хүн амтай Замын-Үүд суманд 15-хан о...
Замын-Үүд сум 15 мянга гаруй суурин хүн амтай ч түр оршин суугчтайгаа нийлээд 25 мянга гаруй иргэн байна. 25 мянга гаруй хүнд 15-хан ортой ганц нэгдсэн эмнэлэг ногдож байгаа нь орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс энэ онд багтаан Эрүүл мэндийн яамнаас чиглэл өгч, эмнэлгийн өргөтгөх ажлыг эхлүүлэхээр болжээ. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 2013 онд Төсвийн т... -
25/06/18
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжи...
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ЭМЯ-наас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байдаг түргэн тусламжийн автомашиныг олгож байна. Энэ удаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорнговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай фургон автомашин... -
21/06/18
Алслагдсан болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэнд...
Эрүүл мэндийн үйлчилгээнд мобайл, технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн нээлт болжээ. Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм. -
19/06/18
Алслагдсан болон эмзэг бүлгийн хүн амын ЭРҮҮЛ МЭНД...
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр боллоо. Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм. 3 дахь жилдээ х... -
14/06/18
Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн ба...
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИ... -
14/06/18
Эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг а...
Дүүргийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4 төслийн хүрээнд хийгдэж байна. Нийтдээ 45 сая америк долларын өртөгэйтгээс 14 сая доллар нь азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, 25 сая доллар хөнгөлөлттэй зээл, 4.5 сая америк долларын хөрөнгийн монгол улсын засгийн газар хариуцаж байгаа юм. Энэ төсөл зөвхөн, эмнэлгийн зориулалтын барилга бариад зогсохгүй. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлнэ, тү... -
12/06/18
“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнө...
“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, Му-д үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын хоол тэжээлийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээрх төсөл хөтөлб... -
04/06/18
Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийг боловсруул...
Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийг санаачлан, энэ ондоо багтаан УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийлэв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдөр хүүхдийн эндэгдэлд тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудал их чухал байдаг. Бид саяхан Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 32 ширхэг ургийн мониторинг-той боллоо....
Нийт 86 хуудас/1713 мэдээ