
Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Нийт 910 мэдээ байна.
-
03/06/21
Дэд төвүүдэд бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Сэлбэ дэд төвд ажиллалаа. Тэрээр Сэлбэ голын дагуу тавьсан 6,6 км автозам, 60 метр гүүр, үерийн далангаас гадна тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тохижилт, Сэлбийн хурдны зам, дулааны станц, “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл зэргийн явцтай танилцав. “Сэлбэ&... -
03/06/21
Аймгийн Онцгой комиссын дарга нарт КОВИД19-ийн эср...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4, 5, 6 дугаар сары... -
02/06/21
УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй
Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн гишүүн, Засгийн газры... -
02/06/21
Энэ сарын 15-наас “КОВИД-19” цар тахлын халдварын ...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дархлаажуулалтын цэг болон Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дахь цэгт өнөөдөр 509 хүн Файзер вакцин хийлгэсэн байна. Дүүргийн хэмжээнд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн иргэдийн 89.6 хувь нь нэгдүгээр т... -
02/06/21
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд ...
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх юм байна. Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төри... -
02/06/21
Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгоно
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов. Энэ хүрээнд нэр бүхий 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгоно. Сумдыг хүн амын тоо, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг ба... -
02/06/21
Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэл...
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. 2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж... -
02/06/21
Амаржих газруудад их засвар хийхэд шаардлагатай хө...
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан “Хүрээ” амаржих газар гэхэд л 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. 1978 онд байгуулагдсан “Өргөө” амаржих газарт 2013 онд ... -
02/06/21
Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэлээ. Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл б... -
02/06/21
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын барилг...
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. 1978 онд байгуулагдсан цогцолборын барилга, байгууламжид их засвар хийхийг холбогдох сайд, Нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Цаашид цогцолборын эзэмшил бүсэд газар эзэмших эрх олгохгүй байхыг даалгалаа. Мөн Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зуслан байгуулахаар төлөвлөн зураг төсөл нь хийгдсэн. Үүнийг үргэлжлүүлэн судалж, зуслан байгуулахтай холбо... -
02/06/21
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориул...
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Газрыг нь зориулалтын бусаар ашиглах, ашигласан бол тухайн байгууллагын эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад үүрэг болгов. Мөн төр, хувийн түншлэлийн хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг даалгав. Хүрээлэнгийн одоогийн газрыг Нийслэлийн... -
02/06/21
Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн б... -
31/05/21
Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийг ...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ХУД, ЧД, СХД-т, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тэрээр нүхэн гарц, тойрог зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, "Шар хад" дэд төв, орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хэрэгжилт зэрэгтэй танилцав. Дүнжингарав худалдааны төвийн урдуур тавьсан хэвтээ тэнхлэгийн замыг Нарны замтай холбохоор хоёр байршилд нүхэн гарц хийж байна. Харин Жанжин клуб орчим дахь нүхэн... -
31/05/21
Гадаадад байгаа монгочууд эх орондоо ирж вакцинд х...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “... -
28/05/21
УОК: Хөл хорио тогтоох асуудал яригдаагүй
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэсэн агуулгатай мэдээлэл цацагдсан. Одоогоор Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн яамнаас хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй байна. Эхний тундаа хамрагдсан иргэдийг 6 дугаар сарын 15-ныг хүртэл давтан тунд бүрэн хамруулж дуусах төлөвлөгөөтэй Засгийн газар ажиллаж байна. Иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барим... -
28/05/21
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир ...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай нар тус дүүрэгт барьж буй Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж анх 1964 онд байгуулагдсан. Хоногт ду... -
28/05/21
Баянголын аманд орлогод нийцсэн 2000 айлын орон су...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Х.Нямбаатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай нар тус дүүргийн Баянголын аманд барих орлогод нийцсэн орон сууц хорооллын төсөлтэй танилцлаа. Гурван газарт нийт 7000 айлын орон сууц ба... -
27/05/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ТОКИО 2020” олимпод ор...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 202... -
27/05/21
Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих цогц бодл...
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр ор... -
27/05/21
Арматурын үнийг бууруулах, тогтворжуулах чиглэл өг...
Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа. Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэр...
Нийт 46 хуудас/910 мэдээ