Засгийн газрын хэрэг эрхлэх газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Н.Учрал

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2026 2027 2028 2029 2030
Нийт 910 мэдээ байна.
  • 20/07/21

    Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жилийн хугацаанд авлигыг жигши...

    Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хи...
  • 20/07/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Транспэрэнси интернэшн...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Засгийн газар өнгөрөгч баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэллээ. Aвлигын ...
  • 16/07/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайд Майкл...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын эсрэг АНУ-ыг Монг...
  • 16/07/21

    "Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд  С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр, -Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь н...
  • 16/07/21

    Авлигын индексийг бууруулах комисс байгууллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 16-нд боллоо. Хуралдаанаас авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсы...
  • 08/07/21

    Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын туха...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Хуулийн төслийг Эдийн засгийн ...
  • 07/07/21

    Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангана

    Товч мэдээ Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн батлав.   Цар тахлын үед хөл хорионы шатлал ха...
  • 07/07/21

    Медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо.  “Тамирчин, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай” тогтоолын төслийг баталлаа. Энэ дагуу Олимп, паралимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын есөн төрлөөр медаль хүртсэн нэр бүхий 58 тамирчинд сар бүр нийт 132 сая төгрөг, Боксын  залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль х...
  • 07/07/21

    Цахим визийн систем нэвтрүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо. “Монгол Улсын виз олгох журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад ирэх гадаадын 31 улсын иргэд, тухайлбал эхний ээлжинд жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийг цахимаар авах боломжтой. Визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жи...
  • 07/07/21

    Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлн...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрд...
  • 07/07/21

    Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комиссто...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг сонсов. Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30,299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ...
  • 05/07/21

    Л.Оюун-Эрдэнэ: Бид халдвар хамгааллын дэглэмээ ягш...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өглөө. Газрын тос боловсруулах үйлдвэр нь БНЭУ-ын Засгийн...
  • 04/07/21

    Хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах З...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд  суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, а...
  • 02/07/21

    Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг т...

    Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол-Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоохоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ. Товч мэдээ Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс...
  • 02/07/21

    Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг ирэх жил хүртэ...

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины...
  • 02/07/21
  • 02/07/21

    Үндэсний их баяр наадмыг хойшлуулах эсэхийг засгий...

    УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв. Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжи...
  • 02/07/21

    Үндэсний Их баяр Наадмыг зохион байгуулах хугацааг...

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа.
  • 01/07/21

    Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцлээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.  Төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцууллаа. ...
  • 01/07/21

    Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг баталла...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.  Уг төсөлд:  Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн...
Нийт 46 хуудас/910 мэдээ