Цэрэнхүү студийн сэтгүүлч, зураглаачид аймгуудад ажиллаж, эрдэнийн үрэл хөлөглөсөн багц уугаад үр дүнд хүрч буй иргэдтэй уулзана
2024.04.26

Цэрэнхүү студийн сэтгүүлч, зураглаачид аймгуудад ажиллаж, эрдэнийн үрэл хөлөглөсөн багц уугаад үр дүнд хүрч буй иргэдтэй уулзана

“Монгол хүн бүр эрүүл байг” гэсэн уриатай Цэрэнхүү сан 2023 онд байгуулагдсан цагаасаа эхлэн системийн өвчтэй монголчуудаа, монгол, эм тангаар эмчлэх том зорилго, алсын хараатай ажиллаж байгаа.

И.Цэрэнхүү судлаачийн хувьд алс холын Австри улсад ажиллаж, амьдарч байгаа ч монголчуудтайгаа тогтмол онлайнаар нүүр тулсан уулзалтаар уулзаж, зөвлөгөө өгч, цахим хуудсаараа эрүүл мэндийн мэдээллийг тогтмол иргэдэд хүргэж, байнгын эргэх холбоотой ажилладаг. Тус сангийнхан үйлчлүүлэгчийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан хурдан шуурхай үйлчилгээг үргэлж эрэлхийлэн ажилладаг юм. 

Саяхнаас эхлэн тус сангийн операторууд иргэдээс тухайн өвчний мэдээллийг voice-буюу дуутай чат хэлбэрээр авч Цэрэнхүү эмч рүү дамжуулан иргэд жороо шууд бичүүлж авч байна. Мөн  Цэрэнхүү студийн сэтгүүлч, зураглаачид 2024,05,01-ээс эхлэн аймгуудад ажиллаж,эрдэнийн үрэл хөлөглөсөн багц уугаад үр дүнд хүрсэн хүмүүстэй уулзаж, үр дүнгийнх нь талаарх яриа авч, иргэдэд хүргэж эхэллээ.

Үүнээс гадна заавал үр дүн гэхгүй системийн өвчинд нэрвэгдсэн онош нь тодорхойгүй эсвэл эмчилгээгүй, үр дүнд хүрэхгүй байгаа хүмүүсээс бас яриа авч байгаа билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn