2024.04.05

Ц.Сандаг-Очир: Малчин өрхүүдийг зөв зохион байгуулж, мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Уудам газар нутагтай уулын ам жалгаар ганц нэгээрээ буучихсан байгаа энэ бэлчээрийн уламжлалт МАА-гаа эрхэлж байгаа малчин айл өрхүүдээ хэрхэн яаж зохион байгуулалтад оруулах асуудал байгаа юм. Тэгээд ерөөсөө ганц нэгээрээ буучхаад байгаа нь энэ малчин айл өрхүүдийн байгаль цаг агаарын ган зудын эрсдэлд орох үндэс суурь болоод байгаа юм аа тийм учраас энэ бэлчээрийн уламжлалт МАА-г эрхэлж байгаа энэ малчдыг 5,10-аар нь хагас суурин хэлбэрт шилжүүлж байж хоршооны утга агуулга иж бүрнээрээ гарч ирнэ гэж би хувьдаа ойлгож байгаа юм. Тэрнээс одоогийнх шиг ганц нэгээрээ буучхаад 4, 5км зайтай байгаа айл өрхүүд арваараа хориороо нийлээд хоршоо байгуулаад явна гэхээр наадах чинь яг амьдрал дээр буухад хэцүү байгаа юм арваараа, хориороо, хагас суурин хэлбэртэй байж бие биеийнхээ ажилд тусалдаг дэмждэг бүл хүчтэй болж тэр өвс тэжээлээ бэлдэх, малынхаа угаалга, тарилгыг оруулах, хадлан бэлчээрээ бэлдэх, хот хүрээ явах, өвдөж хавдах асуудалтай нэгийгээ эмчлүүлэх гээд энэ асуудлууд чинь ганц нэгээрээ байгаад малчин айлууд өнөөдөр эхнэр нөхөр 2 л байгаа өөр хүн хүчгүй байгаа учраас байгаль цаг агаарын энэ эрсдэлд хүчин мөхөстөөд байгаа юм аа нааш цаашаа төвтэй холбогдож явж чадахгүй болчхоод байна аа, замаа гаргаж чадахгүй болчхоод байна.Өвсөө хадаж чадахгүй болчхоод байна. Тийм учраас ерөөсөө энэ энэ хагас суурин  хэлбэртэй байж болдоггүй юм уу? ингэж байж бүтээгдэхүүнээ сүү цагаан идээгээ боловсруулах, борлуулах бэлтгэх хүн хүчтэй болно ингэснээр эдийн засгийн эргэлтэд оруулна, ингэснээр ган зудын байдалд нааш цаашаа явах гээд эдийн засаг цаг хугацааны асар их нааштай үзүүлэлтүүд гарна гэж би хувьдаа ойлгож байгаа. Тийм учраас хориороо хоршино гэдэг ч бас ихдэж байна гэж харж байна. Тав арваараа хоршоо байгуулаад явах асуудал байна тийм учраас малчдын ойлголт хандлагыг өөрчлөх асуудал бас их чухал байна. Ганцаараа яваад одоо энэ ган зудын байдлыг давахгүй нь ээ гэдгийг ойлгуулах асуудал чухал байна. Ерөөсөө хүчээ хамтарч нэгтгэе ээ таваараа арваараа бууя аа. Мал ахуйгаа бүгдээрээ хүчээ нэгтгэж хариулъя аа, угаалга, тарилгаа хадлан, өвс тэжээлээ бэлтгэе ээ гэдэг энэ ойлголт хандлагыг өөрчлөхгүйгээр энэ хоршооны асуудал цаашдаа одоогийнх шиг уулын аманд жалга довоороо ганц ганцаараа буучихсан тохиолдолд хурлаа хаана хийх юм асуудлаа хаанаа ярих юм гэдгээс авхуулаад асуудлууд үүснэ тийм учраас цаашдаа ер нь энэ хагас суурин хэлбэртэй ер нь бол  амаар нь тэр хоршоонд тэр газрыг нь давуу байдлаар олгодог юм уу яадаг юм ийм байдлаар явж байж энэ хуулийн хоршооны асуудлууд цаашдаа иж журам утгаараа явах бололцоо боломж бүрдэх юм болов уу гэдгийг одоо би бас хувьдаа бодож байна үүн дээр хууль санаачлагч нар бас юу гэж бодож байна вэ? нөгөө талаар энэ хүргэн хүү кинон дээр гардаг шиг Жамц баян шиг нэгдэлд хоршоонд орохгүй айл өрхүүд байвал яах вэ? орсон айл өрхүүдийн хоорондын Зөрчлийн асуудал үүсэхээр байна нэг нэгнийгээ орсон ороогүйгээрээ цаашдаа малчдын дунд асуудал үүсэж чи би дээ хүрэх бие биеэ хөөж туух асуудал гарвал яах вэ ?

Түүний асуултад доктор Д.Лүндээжанцан  хариуллаа.