БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
2024.04.10

БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Ерөнхий сайд “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инновац, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ.

Мөн Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй эх оронч иргэнийг бэлтгэх нь зүйтэй” хэмээв. Мөн хамгийн чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцлов.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцуулсан. Тэрээр “Үндэсний сургалтын хөтөлбөр (цаашид “сургалтын хөтөлбөр” гэх)-ийн үзэл баримтлалын зорилго нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын насны хүүхдийн эзэмших чадамжийг тодорхойлж, тэдгээр чадамжийг эзэмшүүлэх түвшний сургалтын хөтөлбөр, судлагдахууны хөтөлбөрийг залгамж холбоотой боловсруулах үйл ажиллагааг чиглүүлэхэд оршино.

Тэгш хүртээмжтэй өсөлтийг хангах, тогтвортой эдийн засгийг бий болгох, ядуурлыг бууруулахад боловсролын салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд олон улсын туршлагаас үзэхэд энэхүү үүргийн биелэлт нь удирдлага, түүнийг хэрэгжүүлэх институциэс ихээхэн хамааралтай байна. Энэ нь “төрийн нэгдмэл бодлого, зохицуулалт”-тай байх зарчмыг тууштай хэрэгжүүлж, боловсролын болоод сургалтын хөтөлбөр боловсруулах нээлттэй, оновчтой аргачлал, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг илтгэн харуулж байна. Иймд дараах чиглэлүүдэд ач холбогдол өгч, цогцоор нь сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, түүнд суурилж боловсруулах сургалтын хөтөлбөрт тусган хөгжүүлэх, хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-д монгол суралцагчийн эзэмших чадамжийг дараах байдлаар тодорхойлж тусгажээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд монгол суралцагчийг чадамжид суурилсан хөтөлбөрөөр хөгжүүлэх бөгөөд чадамж нь суурь болон ерөнхий чадамжаас бүрдэнэ.

СУУРЬ ЧАДАМЖ:

  • Эх хэл, бичиг үсэг;
  • Математик;
  • Шинжлэх ухаан, технологи;
  • Компьютерын ухаан;
  • Англи хэл болон бусад гадаад хэл

ЕРӨНХИЙ ЧАДАМЖ:

  •  Бүтээлчээр сэтгэх;
  • Шүүн тунгаах;
  •  Суралцахуйд суралцах;
  •  Харилцах;
  • Бие даан болон хамтран ажиллах, амьдрах;
  • Сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таних, ойлгох, илэрхийлэх, хянах;
  •  Цахим технологи ашиглах;
  •  Ёс зүйн хариуцлагатай байх;
  •  Дэлхийн болон үндэсний өв соёлоо ойлгох, хүндэтгэлтэй хандах, өвлөх, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх.

БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл давтамжтай хийгдэж ирсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байгаа талаар дурдлаа. Мөн олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байгаа ажээ.