АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2024.02.05

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Аймаг, нийслэлийн засаг дарга нартай 2024 онд орон нутагт боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажилах гэрээ байгуулав.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 55 дугаар тэмдэглэл болон Млнгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааны зорилт, арга хэмжээний хэрэгжилт, хүн амд үзүүлэх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлэх зорилгоор энэхүү гэрээг байгуулж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам 2024 онд:

  • Үндэсний чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж, үр дүнг үнэлэх, урамшуулах
  • “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Тусгай хэрэгцээтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлэх
  • Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх
  • Дижитал сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний нөөцийг бий болгох
  • Дотуур байранд суралцагчийн эрүүл, аюулгүй сурч, амьдрах, хөгжих нөхцөлийг бүрдүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх
  • Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Суралцагчийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах
  • Насан туршийн суралцахуйн бодлогыг хэрэгжүүлэх
  • Орон нутагт шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх
  • Судалгаанд суурилсан шийдвэр, инновацийн үйл ажиллагааг дэмжих
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, эрхзүйн баримт бичгийн хэрэгжилт, салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэг хүлээхээр тусгажээ.

Нийслэл, аймаг, орон нутаг:

  • Сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын үйлчилгээг салбарын хууль, тогтоомж, шийдвэрийн дагуу тухайн орон нутагтаа зохион байгуулах
  • Хичээлийн жилийн бүтцийг мөрдөх, сургалтын цахим платформыг хөгжүүлэх, цар тахлын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлэх
  • Аймгийн боловсролын салбарын барилга байгууламжийн бүртгэлийг жил бүр шинэчлэх
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, хамгаалал болон сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас авах улсын шалгалт, чанар болон гүйцэтгэлийн үнэлгээ, ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах монгол хэл, бичиг, элсэлтийн ерөнхий шалгалтыг чанартай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Ялгаатай хэрэгцээтэй (малчин өрхийн, хилчдийн, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдарч буй, шашны сургуульд суралцаж буй, хэл соёлын ялгаатай хүүхдүүд) хүүхдийг боловсролд тэгш хамруулах,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бэрхшээлийн хэлбэр, нөхцөл байдлаас үл шалтгаалан хамран сургах тойргийн цэцэрлэг, сургуульд хамруулж, танхимын болон хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээ үзүүлэх
  • Хичээлээс гадуурх сургалтын ажлыг дэмжих
  • Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх
  • Багш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, орон сууцны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх
  • Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Хүүхэд хөгжлийн өрөө”, “Охидын ариун цэврийн булан” байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах
  • Аймаг, орон нутагт шинжлэх ухаан, инноваци, технологийг хөгжүүлэх 2024 оны арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан шаардагдах зардлыг орон нутгийнхаа 2024 оны төсвийн багцаас санхүүжүүлж, хэрэгжилтийг хангах зэрэг үүргийг хүлээн хамтран ажиллана.