Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ажиллав
2024.03.14

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ажиллав

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын Шуурхай бүлэг III хүрээнд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ажиллалаа.

Жаргалант сум 1613 өрхийн 5550 хүн амтай. Сумын хэмжээнд 1197 өрхийн 255.600 мянган мал тоологдсон. Отроор 185 цэгт 685 өрхийн 153.000 мянган мал өвөлжсөн. Цасны зузаан тал хээр газраа 30 см гуу, жалгаараа 1м 40 см хүрсэн.

Тус сумын хэмжээнд нийт 54034 мянган отрын 4034 мал хорогдсон. Өвөлжилт, хаваржилт бэрх болж, зудын хүнд нөхцөлтэй байна. Зуд турханд малаа алдахаас аргагүйд хүрсний улмаас малчид нийт 80 орчим мянган малаа нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авсан ч буцаагаад өвс, тэжээлд зарцуулж зудын хүн байдлыг хохирол багатайгаар туулах гэж хичээж буйгаа ярьж байна.

ЖАРГАЛАНТ СУМЫН МАЛЧИД ЗУДЫН ХҮНД НӨХЦӨЛД 54034 МЯНГАН МАЛАА АЛДСАН. 80 ОРЧИМ МЯНГАН МАЛАА НЯДАЛЖ, ӨВС ТЭЖЭЭЛ АВАХАД ЗАРЦУУЛЖЭЭ

50 орчим мянган хорогдсон малын сэг зэм эргээд сумын газар нутаг, байгаль орчинд халдвар, бохирдол үүсгэхээс гадна шар усны үерийн аюул нүүрлэж байгаа нь нутгийн иргэд, малчдын хувьд дараагийн сэтгэл зовоосон асуудал болоод байгаа юм.

Иргэд, малчдын амь, амьжиргаа, аюулгүй байдалтай холбоотой дээрх асуудлуудыг даван туулах, байгаль орчны бохирдлыг багасгах, халдвар хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар дээр нь очиж, сум, орон нутгийн захиргаа, иргэд, малчидтай санал бодлоо хуваалцан, тодорхой шийдвэрүүд гаргаж, асуудлыг шийдвэрлэн хамтран ажиллалаа.