2024.01.17

Т.Энхтүвшин: ЭТТ ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд өр авлагыг барагдуулах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Энэ байнгын хорооны тогтоолын ач холбогдол бол 09-Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг эзэмшүүлэх ийм л зүйлийг тод томруун тусгаж өгсөн ач холбогдолтой. Ихэнх гишүүд хувьцааны ногдол ашгийн талаар ярьж байна. Энэ ногдол ашгийг тараах асуудал тухайн компани төлөөлөн удирдах зөвлөл,тухайн компани өөрсдөө шийдээд явах асуудал. Хоёр дахь асуудал, ЭТТ компани ашигтай ажилласан.Цаашдаа ЭТТ компани үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Хөрөнгө, мөнгөний чадалтай байх ёстой.Тийм учраас ашигтай ажилласан мөнгөөрөө ЭТТ дээр үүссэн, өр авлагаа барагдуулах, мөн төрийн өмчит Шивээ-Овоо, Багануур дээр үүссэн өр авлагаа барагдуулах энэ ажил дээр чиглэл өгсөн тогтоол байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn