Шинэ хөдөө төсөлд 3 тэрбум төгрөг тусгагдлаа
2023.11.20

Шинэ хөдөө төсөлд 3 тэрбум төгрөг тусгагдлаа

Дархан-Уул аймгийнхаа хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг дэмжих, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор Б.Баттөмөр санаачлан ШИНЭ ХӨДӨӨ төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд 2023 онд 1 тэр бум төгрөгийн өртөг бүхий дараах тоног төхөөрөмжүүдийг худалдан авч зохих эзэнд нь хүлээлгэн өглөө.

Үүнд:

  • Усалгааны систем бүхий хүлэмж 82 ширхэг
  • Лууван хураагч комбайн 1 ширхэг
  • 5 га-ын усалгааны систем 15 ширхэг
  • Сийрүүлэгч, үрлэгч, цант борной, роторт бутлагч
  • Зөгийн балын ариутгах, савлах лабораторийн тоног төхөөрөмж

Ирэх оны төсөвт тус төслийг үргэлжлүүлэхээр 3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт тусгуулаад байна. Дархан, Сэлэнгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, эрүүл, чанартай хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариаланд дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд голлож ажиллахаар төлөвлөөд байна.