УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна
2023.11.17

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлэхэд төмөр замын доогуурх нүхэн гарцтай болох саналыг илэрхийлж байлаа.

Иргэд, малчдаас гаргасан уг санал хүсэлтийн дагуу шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэж өгснөөр иргэд маань төмөр бетон хийцлэлтэй, 4 метрийн өргөнтэй нүхэн гарцтай /төмөр замын доогуурх хонгилон гарц/ болж байна.

Өмнө нь хол замаар олон км тойрч цаг заваа их зарцуулдаг байсан иргэд ийнхүү товч замаар зорчих боломжтой боллоо.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Доич роуд" ХХК-ийн гүйцэтгэсэн Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн дэргэдэх гүүрэн гарц бүрэн ашиглалтанд оржээ.

Сурагчдын аюулгүй байдлыг хангасан чухал бүтээн байгуулалт боллоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn