2023.10.20

Н.Энхболд: Нүүрсний экспортыг 60 тонн гэж тооцсон нь төсөв тасалдах эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна

УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Энэ удаагийн төсөв Засгийн газраас нэлээн өөдрөг орж иржээ. Нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэхгүй бол яах вэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээс төсвийн хэдэн хувийг бүр дүүлж байна. Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой тус тусдаа хэдэн хувийг эзэлж байна. Ерөнхий сайд Төв аймагт очиж ажилласан. Төсвийн төсөөлөлд тусгагдсан байна, гэхдээ үлдсэн асуудал байна. Үүнийг төсөв нэмэхгүй дотор нь зохицуулаад оруулах боломжтой гэж харлаа, зөв үү. Хэдхэн жилийн өмнө тариа тарьж чадахгүй сууж байсан.Өнөөдөр тодорхой хэмжээний үр дүнд хүрээд сууж байна. Тариалангийн асуудал дээр зөвхөн хашаа татах мэтээр ойлгож болохгүй. Бид төсөв дээр ганцхан хэтэвчтэй. Иймд боломж боломжоороо төсвөө шийдээд явах хэрэгтэй. Ардчилсан намынхан ярьж байна. Бид нийгмийн асуудлуудаа зайлшгүй шийдэх ёстой.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.