2023.10.05

Ж.Батсуурь: Үндсэн хуулиа зөрчдөг ҮХЦ-ийг татан буулгачихвал яадаг юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

ҮХЦ даварсан байгууллага боллоо. Олон удаа хэлж байна, Цэцийн дарга өөрөө эрх зүйн чадамжгүй хүн, төрийн алба эрхлэх насны дээд хязгаар нь хүрчихсэн. Эрх баригчдын захиалгыг авч, ажилладаг. Ард түмний мэдэх, сонсох ямар хүн ҮХЦ-д нэр дэвшиж байгаа асуудлыг хамтран ярилцах асуудал, ямар нэгэн Ерөнхийлөгчид нөлөөлж байгаа асуудал биш. Энэ удаагийн цэцийн дүгнэлт мөн л хэн нэгний гар хөл болж ажиллаж байгаагаа харууллаа. Ер нь ҮХЦ хийх ёстой зүйлээ хийдэггүй. Энэ олон жилийн хугацаанд ҮХЦ хүний эрхийн талаар дуугарч байсныг сонсоогүй. Дандаа ардчиллыг боомилж байсан.

.Өөрийнхөө толгой дээр байгаа бухлыг харахгүй байж, бусдын толгой дээр байгаа хялгасыг хардаг.Төрийн институцуудын хоорондын харилцааг алдагдуулж, сонгуулийн тогтолцоонд нөлөөлж аль намыг ялуулах,ямар системээр явуулах, ямар хууль батлахад нөлөөлдөг.Дээр нь бүүр даварчихсан, УИХ-ын гишүүд бол ард түмний сонголтоор сонгогддог , ард түмний хэлж, ярьж байгаа зүйлийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй ийм хүмүүс байх ёстой. гэтэл энэ хүмүүсийг дуудаж нухчин дарах гэдэг. Бизнесийн захиалга авдаг. Хуурамч шатахууны асуудал байна. өөрсдөө ард түмний дунд нэр нь унасан, хууль хэрэгжүүлдэггүй хүнээр9 хүний ихэнх бүрдсэн.Аль нам ялж,ямар эрх мэдэл хэнд өгөхийг шийддэг. Жишээ нь давхар дээлийн асуудлыг АН ялах бүртээ үүнийг болохгүй гэж шийдвэр гаргадаг.

Харин Ардын нам эрх авах бүртээ үүнийг болно гэж шийдвэр гаргадаг.Энэ эрх баригчтайгаа нийлж ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдөө Үндсэн хуулиа зөрчдөг ҮХЦ-ийг татан буулгачихвал яадаг юм.Дандаа улс төрийн шийдвэр гаргадаг. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй. Есхөн хүн Монгол улсыг базаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn