Энхтайвны корпусын багш нар төрийн өмчийн сургуулиудад англи хэл заана
2023.09.25

Энхтайвны корпусын багш нар төрийн өмчийн сургуулиудад англи хэл заана

Энхтайвны корпусын захирал Скот Бэйлтэй уулзлаа. Боловсролын шинэ хуулийн хүрээнд англи хэлийг албан ёсны гадаад хэл болгон баталсныг онцолж, англи хэлний хоёр мянган багшийн хэрэгцээ бий болж байгааг хэллээ.

Энх тайвны корпус нь олон жилийн турш манай улсын боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд англи хэлний сайн дурын багшийг илгээж ирсэнд талархал илэрхийллээ.

Цаашид энэ уламжлалт хамтын ажлллагааг шинэ түвшинд гаргах улмаар төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах, орчин үеийн шинэлэг менежментийг нэвтрүүлэх, чиглэлээр хамтран ажиллах санал тавьж ноён Скот Бэйл хүлээн авлаа.

Мөн хиймэл оюун ухаан, өгөгдлийн систем, зайн сургалт, багшийг чадавхжуулах чиглэлээр ч хамтрахаар болов.